NVIDIA компанийн гүйцэтгэх захирлын мэдэгдэл ба технологийн салбарын доргилт

NVIDIA компанийн гүйцэтгэх захирлын мэдэгдэл ба технологийн салбарын доргилт

NVIDIA компанийн гүйцэтгэх захирлын мэдэгдэл ба технологийн салбарын доргилт

2026 оны 11-р сарын эхээр олон улсын хөрөнгийн зах зээл дээр технологийн салбар,  хиймэл оюун ухаан-AI болон хагас дамжуулагчийн (чипний) компанийн хувьцаанууд огцом уналттай байна. Эдгээрээс чип буюу хагас дамжуулагчийн салбар хамгийн том цохилтыг амссан бөгөөд Филадельфийн Хагас Дамжуулагчийн Индекс (SOX) нэг өдрийн дотор 12 гаруй хувиар унасан.

  • Nvidia, AMD, Arm, Micron зэрэг салбарын аваргуудын хувьцаа богино хугацаанд 9-22 хувь хүртэл уналт үзүүлсэн.

  • Азийн чип үйлдвэрлэгчид (SK Hynix, Samsung Electronics) мөн дагаад огцом унасан байна. 

    • Micron Technology: Тоног төхөөрөмж болон санах ойн (memory) салбар хамгийн том цохилтод өртөж, хувьцааны үнэ нь 17 хувиар унав.

    • AMD & Arm: Компаниудын хувьцаа 10-15 хувиар хооронд огцом унасан.

    • Nvidia: Хэдийгээр AI чипний эрэлт өндөр байгаа ч нийт салбарын уналт болон захирал Жэнсэн Хуангтай холбоотой ТУЗ-ийн мөрдөн шалгах ажиллагааны улмаас хувьцааны үнэ нь 4.3–9 хувиар буурсан байна.

Хэдхэн хоногийн өмнө Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг гэр бүлээс гадуурх харилцаагаа хүлээн зөвшөөрч уучлал гуйсан мэдэгдэл захидал илгээсэн. Түүний гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэгдэх эмэгтэй Алис Хуанг нь Хятадын талын технологийн тагнуул байж болзошгүй байгааг АНУ-ын тагнуулын байгууллагаас мэдээлсэн байна.

Хэрэв Женсен Хуангийн гэр бүл цуцлахдаа хүрвэл мөн л технологийн салбар цаашлаад дэлхийн эдийн засагт ч доргилт ирэх тухай хэдийнэ яригдаж байна. Учир нь Nvidia нь зүгээр нэг томоохон технологийн компани биш, орчин үеийн дэлхийн эдийн засаг ба хиймэл интеллектийн (AI) салбарын хамгийн чухал байр суурь эзлэгч компани юм.

Зөвхөн чипнээс гадна:

  • CUDA нэртэй программ хангамжийн архитектурыг 2006 оноос хойш хөгжүүлсэн. Кодер, програмчлалын системүүд болон AI хөгжүүлэгчид зөвхөн CUDA систем дээр ажиллахаар программчлагдсан байдаг. Энэ нь бусад өрсөлдөгчдөөс (AMD, Intel г.м.) чип авч шилжихэд программ хангамжаа бүхэлд нь дахин бичих шаардлага үүсгэдэг тул компаниудыг Nvidia-аас шууд хамааралтай болгодог.

  • Microsoft, Alphabet (Google), Meta (Facebook), Amazon, Tesla, OpenAI зэрэг дэлхийн хамгийн баян технологийн аваргууд AI дата төвээ өргөжүүлэхийн тулд Nvidia-ийн чипүүдийг олон арван тэрбум доллароор цувуулан авдаг. Томоохон хөрөнгө оруулалтын сангууд болон тэтгэврийн сангууд Nvidia-ийн хувьцааг их хэмжээгээр эзэмшдэг тул Nvidia-ийн хувьцаа 5–10 хувь унахад АНУ болон дэлхийн нийт хөрөнгийн зах зээл бүхэлдээ сөрөг савлагаанд ордог.

Одоо энэ салбарын тоглогчид  Женсен Хуангд хийж буй шалгалтыг ажиглаж байна. Одоо яарч эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхгүй байдлыг хэрхэн үргэлжлэхийг ажиглах нь оновчтой сонголт болж байна. 

32ea8d7ed8bc401689b8f2f5c5aed328b2804f0487064d10855cbbb455c3b4ddf321ad6f5e244c6e8934ea1a11122ace

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.