Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр солих уу?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбярыг Батлан хамгаалахын сайдаар томилж, Б.Чойжилсүрэнг түүний оронд Эдийн засаг хөгжлийн сайдаар томилох тухай яригдаж эхэлжээ. Уг асуудлаар тэднээс өөрсдөөс нь тодрууллаа. 

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тиймээс ийм томилгоо яригдсан бол Ерөнхий сайдаас өөрөөс нь асуувал илүү дээр байх" гэсэн тайлбар өгөв. 

Харин УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Би сайд болох талаар бодож үзээгүй байна. Зүүдэнд ч ороогүй явдал гэдэг шиг зүйл байна. Надад хариуцлага тооцож Эрчим хүчний сайдаас чөлөөлөөгүй. Шүүмжлэл бол явсан. Би өөрөө сайдын суудлаа өгсөн. Хүндээ биш асуудалд байсан" гэх тайлбар өглөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.