ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийжээ

ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Япон улсын Шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтран 2026 оны 10 дугаар сарын 22–25-ны өдрүүдэд амбулаторийн үзлэг, мэс засал эмчилгээ болон эмч нарт зориулсан сургалтыг амжилттай зохион байгуулжээ.

146fd93532404245be97d118de94d90456a20ae6c6f64aa5bbd4b7e4f310e0f5

Тус үйл ажиллагаа нь хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хүүхдийн тавхайн төрөлхийн болон олдмол согогийн оношилгоо, эмчилгээний чанарыг дээшлүүлэх, олон улсын мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах зорилготой юм.

АМБУЛАТОРИЙН ХАМТАРСАН ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ:

Амбулаторийн хамтарсан үзлэгт 0–18 насны нийт 10 хүүхэд хамрагдсан бөгөөд тавхайн анатоми болон үйл ажиллагааны байдлыг нарийвчлан үнэллээ. Эмч нарын багаас согогийн онцлог, цаашдын эмчилгээ, нөхөн сэргээх тактикийн талаар зөвлөлдөж, өвчтөн тус бүрийн онош, нас, эмчилгээний шийдвэрийг баталгаажуулсан байна.

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ:

Арга хэмжээний үеэр хүнд хэлбэрийн согогтой 4 өвчтөнд мэс засал эмчилгээг амжилттай хийлээ. Үүнд:

·       Төрөлхийн 2 талын доод мөчдийн эпифизиодисплази  согог,

·       Төрөлхийн доод мөчдийн татанхай саажилттай  хоёр талыг хамарсан  hallux valgus,

·       Төрөлхийн  хүнд хэлбэрийн хавтгай тавхай,

·       Төрөлхийн зүүн шилбэний хуурамч үе үүссэн согог зэрэг багтсан юм.

ПРАКТИК СУРГАЛТ БА ТОХИОЛДЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

Хүүхдийн тавхайн эмгэгийн оношилгоо, мэс заслын өмнөх ба дараах менежмент, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр онол, практик хосолсон сургалт, тохиолдлын хэлэлцүүлэг хийлээ. Сургалтанд хамрагдсан эмч мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.

82357d4c4a454129827017af8bbb986b1213a25f16344bfb8693864a0298bdbc891de1d12ea244a5ba278843fb17e688c4a984d8ee6741a18d88a6fd71731bfc6d1cad057bbc41e5a16d7f0281fd811b95ae4c47a73f4e95892c0f88c9eea7d0

Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн тавхайн согогийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, мэс заслын туршлага солилцох, эмч мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх болон мэс заслын дараах хяналт, нөхөн сэргээх эмчилгээний уялдааг сайжруулахад өндөр ач холбогдолтой ажил болсон юм.

a0af7b9e01ae4ee186313814c9d879da

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.