“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Эрдэнэс Тавантолгой компани БНХАУ-ын Чалко, Чайна Энержи компаниудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ удаа БНХАУ-ын Норинко компанитай мөн санамж бичиг байгуулжээ.

Санамж бичгийн хүрээнд талууд дэд бүтэц, үйлдвэрлэл , тээвэр логистикийн чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ оюутан , залуусыг сургах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг бүрдүүллээ.



Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК болон түүний гэрээт компаниудын дизель түлшний хангамжийн найдвартай байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн шийдлийг нэвтрүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжихэд Норинко компани хамтран ажиллах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.