ЭТТ компани Чайна энержи компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын “Чайна Энержи Интернэйшнл Девелопмент” ХХК-ийн удирдлагууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ.


Талууд нүүрсний гүн боловсруулалт болон нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уул уурхай, инженерчлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мөн орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.