Евро-92 шатахуун 5330-5600 төгрөгөөр борлуулагдаж байгаа нь хөөрөгдөл үү?
Евро-92 шатахуун 5330-5600 төгрөгөөр борлуулагдаж байгаа нь хөөрөгдөл үү?
2025 оны 11-р сараас 2026 оны 11-р сар буюу өнөөдрийн АИ-92 шатахууны үнэ 63,5 хувиар өсч, Евро-92 54,9 хувиар өсч, дизель түлш 48,6 хувиар тус тус өссөн байна. Хэдийгээр өмнөх жилийн мөн үетэй ойролцоо хэмжээний шатахуун импортоор орж ирж байгаа ч агуулахууд дүүрсэн шалтгаанаар шатахууныг одоо болтол бүрэн буулгаж чадаагүй байна. Улмаар энгийн 92 шатахуун байхгүй харин Евро-92 шатахууныг иргэдэд өндөр үнээр зарж байгаа нь иргэдийг хамгийн их бухимдуулж байна. Иргэдийн зүгээс Шатахуун импортлогч ААН-үүд энгийн 92 шатахууныг үнээр нь зарахгүйн тулд Евро 92 шатахуун нэрээр борлуулж байна хэмээн хардаж эхлээд удаж байна. Гэвч яг энэ асуудалд салбарын яамны сайд Г.Дамдинням: "Энгийн 92 шатахууныг "Евро-92" гэж зарсан тохиолдолд хатуу хариуцлага тооцно. Энэ сард АИ-92 автобензиний үнийг 100 төгрөгөөр ч болов буулгах төлөвлөгөөтэй байна" гэж мэдэгдсэнээс өөр дорвитой арга хэмжээ аваагүй байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.