Монгол бахархлын өдөр ба Чингис, Тэмүүжин нэрийг зөв ашиглах нь

Монгол бахархлын өдөр ба Чингис, Тэмүүжин нэрийг зөв ашиглах нь

Монгол бахархлын өдөр ба Чингис, Тэмүүжин нэрийг зөв ашиглах нь 

Монгол бахархлын өдөр буюу Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойн өдөр энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Ирэх долоо хоногийн Мягмар гарагт энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдуулна. 

Мөн өнөөдөр “Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, археологийн, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг судлах, хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээл туурвих, сурталчлах ажлыг дэмжих, эрчимжүүлэх, татвараас чөлөөлөх, хааны нэр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, гадаад улс орнуудад хадгалагдаж байгаа түүхийн эх сурвалж, эд өлгийг олж тогтоох, эх хувь болон хуулбарыг татан авах талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Сонирхуулахад Чингис болон Тэмүүжин нэрийг сүүлийн 20 жилд шинээр төрж буй хүүхдүүдэд олгодог болсон.  Мөн тус нэрсүүдийг ашигласан олон тооны брэнд, ААН-үүд зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс танилцуулая. 

dd49b6dfef704bb180c174bccb449a53

Улсын хэмжээнд 2010-2025 онд бүртгэгдсэн Чингис нэртэй иргэд 710 байгаа бол Тэмүүжин нэртэй 8547 иргэн Чингисхаан нэртэй нэг иргэн бүртгэгдсэн байна. Харин ААН, брэнд, хуулийн этгээдийн хувьд дараах байдлаар бүртгэгдсэн. Тодруулбал Чингис, Чингисхаан нэртэй  120, Тэмүүжин нэртэй 20 орчим барааны тэмдэгт байгаа нь архи, согтууруулах ундаа, ус, ундаа, ноос ноолуур зэрэг байна. Эдгээр нэрийг ашигласан нийт 1000 орчим тооны хуулийн этгээд бүртгэгджээ. 

488898012f4d4e89b3fdfdb534aa481e

959237f308e141fd8563a5668b567efd

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.