Хотын ерөнхий менежер гэж хүн байна уу?
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын менежер гэдэг хүн байна уу, тэр хүн ажлаа хийж байна уу гэдэг нь тодорхойгүй болжээ. Учир нь Хотын дарга нь Хотын менежерийн ажил хийж, аж ахуйтай зууралдаж явдаг жишиг тогтоод, Улаанбаатар хотын оршин суугчид хотын менежер нь хэн гэгч хүн байдаг талаар огт мэдэхээ больжээ.
Уг нь бол хотын менежер гэх албан тушаалтан хотын аж ахуй, цэвэрлэх байгууламж, усан хангамж, дулаан, зам тээвэр, хот тохижилтын бодлогыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг нэгэн. Гэвч менежерийн ажлыг хотын дарга нь өмнүүр нь орж хийдэг жишиг тогтсоноос үүдэн хотын менежер гэх хүн ямар ажил хийдэг нь тодорхойгүй болоод сүүлийн хэдэн жилийн нүүрийг үзэж байна.
Одоогоос хэдэн жилийн өмнө Хотын менежер гэвэл хүмүүс Т.Гантөмөр, Д.Ганболд гээд мэддэг, таньдаг байв. Харин өнөөдөр хотын менежер хэн бэ гэвэл нэг ч хүн хариулж чадахааргүй, танихгүй байна.
Учир нь өмнөх Хотын дарга Х.Нямбаатараас эхлэн хотын дарга нь өөрөө бүх аж ахуйн асуудалд оролцож, гудамж, зам талбай, хог шороо бүхэнтэй зууралдаж явдаг жишиг тогтоосон гэж болно. Түүний жишгийг одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагва ч давтаж, хотын менежерийнхээ өмнүүр орж, энд тэнд бичлэг хийж, барилга орон сууц, нийтийн аж ахуйн асуудалд оролцдог болсноор Хотын менежер "ажилгүй" болсон гэхэд хилсдэхгүй.
Угтаа бол Хотын дарга нь 1,5 сая хүнтэй хотынхоо бодлого төлөвлөлтийг гаргаж, удирдан чиглүүлж, менежер нь тэр бүх аж ахуйн ажлуудыг хийж байх ёстой юм.
Гэвч хотын дарга нь менежерийн ажлаа хийсээр байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй, хэн ч танихаа больсон хотын ерөнхий менежертэй болсон тул бид Хотын дарга Б.Пүрэвдагва хотын даргатай хоршин ажиллах хотын менежерийг Ч.Мэндбаяр гэдгчийг танилцуулж байна.
Ч.Мэндбаяр гэгч нь ОСНААУГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд өнгөрсөн 6-р сард Хотын ерөнхий менежерээр томилогдсон байна.
Ч.Мэндбаяр нь
2000-2003 он Зэвсэгт хүчний 150-р анги салаан захирагч,
2003-2006 он "Амин-Од" ХХК-ийн захирал,
2006-2007 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын Аж ахуйн тасгийн дарга,
2007-2008 он Баянгол дүүргийн ХХҮХ, ЗХА-ны ахлах мэргэжилтэн,
2010-2011 он "Монголын цахилгаан холбоо"-ны хүний нөөцийн мэргэжилтэн,
2013-2015 он "Дэвжих эрдэнэ" ХХК-ийн гүйцэтгэх захирал,
2016-2019 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга,
2019-2020 он "ОСНААУГ" ОНӨААТҮГ-ын дарга,
2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч,
2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.