С.Наранцогт: Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Найман шарга" валют арилжааны төвд зориудаар ханш нэмэх үзэгдлийн улмаас иргэдийг бухимдуулсан

С.Наранцогт: Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Найман шарга" валют арилжааны төвд зориудаар ханш нэмэх үзэгдлийн улмаас иргэдийг бухимдуулсан

 

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын зүгээс валютын албан ханш тогтвортой хэвээр байна гэж үзэж байна. Валютын нөөц өндөр түвшинд байснаар валютын ханшийг тогтвортой байлгах гол суурь гэж үзэж байна. Зарим нэг ББСБ-ууд Найман шарга дахь ханшийг стукляци хийж өсгөсөн гэж үзэж байна. Тиймээс тухайн байгууллагуудыг СЗХ-д хандана гэлээ. 8.9 тэрбум долларын 1.7 орчим нь ирээдүйн өв санд орно.

Тэрээр валютын ханшийг тогтвортой байгаа бөгөөд банкуудаас ирж буй хүсэлтийг бүрэн хангаж ажиллаж байгаа гэлээ. 

Харин сүүлийн саруудад тасралтгүй өсч буй инфляцын талаар:

-Энэ жилийн хувьд гадаад зээл ч тогтворгүй байгаа онцлогтой жил. Ялангуяа шатахууны үнэ дамжих эффект үзүүлдэг. Энэ жилийн хувьд онцлогтой жил байгаа тул инфляц өндөр түвшинд хадгалагдаж байна. 

Төвбанкны алдагдал 6.9 их наяд төгрөгийн алдагдлыг бондоор төлөх асуудлаар:

-2027 оны төсөвт Монголбанкны алдагдал болох 6.9 их наяд төгрөгийг бондоор төлүүлэх асуудал өнгөрөгч долоо хоногт УИХ-ын байнгын хороодоор танилцуулагдаж ихээхэн бухамдуулсан. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч байр суурь илэрхийлэхдээ Төв банк үндсэн чиг үүрэгтээ хамаарахгүй төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг 2011 оноос эхлэн санхүүжүүлж ирсэн нь ийнхүү алдагдал үүсгэсэн . Мөн энэ нь Төв банкны тухай хуульд зааснаар Төв банкны пассив нь актив хөрөнгөнөөс хэтэрсэн тохиолдолд ЗГ үнэт цаас гаргах замаар нөхөх боломжтой гэж тайлбарласан юм. Үүнд тайлбар өгөхдөө:

 
-Төвбанкны алдагдал нэмэгдэж байгаа нь цаана нь шийдвэрлэх асуудал хуримтлагдаж байгааг харуулж байна. Энэ нь ирээдүйд бий болох инфляцыг нэмэгдүүлж байгаа. Олон улсын валюын сангаас ийм тохиолдолд далд бий болсон алдагдлыг ил гаргаж ЗГ-ын бондоор нөхөж явах ёстой гэж зөвлөдөг.
Одоо үүсээд байгаа 6.9 их наяд төгрөгийн алдагдлыг шийдрэвлэснээр төсөвт алдагдал үүсч дарамт үүсэхгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.