Эрдэнэт үйлдвэр 10 сард 10387 тонн зэсийн баяжмал, 506 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн, экспортод гаргажээ

Эрдэнэт үйлдвэр 10 сард 10387 тонн зэсийн баяжмал, 506 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн, экспортод гаргажээ

Эрдэнэт үйлдвэр 10 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг дүгнэж, сар хаалтын хурал болсон талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээлжээ.

Энэ хугацаанд уурхайчид үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100 хувиар биелүүлэн ажиллаж байна.

Уурхайчид уулын цул гаргалтын төлөвлөгөөг 105.8 хувь, хөрс хуулалтыг 102.5 хувиар давуулан гүйцэтгэж, 4293 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 108.5 хувиар биелүүлжээ.

Баяжуулах үйлдвэрт 3450 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.4 хувиар, экспортод ачуулсан зэс, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөөг 100.4-106.8 хувиар тус тус биелүүлсэн байна.

Энэ сард 10387 тонн зэсийн баяжмал, 506 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн, экспортод гаргалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.