Х.Буянтүмэн: Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдүүдэд 20 гаруй тендерийг хууль бусаар олгосон хэргээр шалгаж байна

АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатар нартай холбоотой хэргийн мрөдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр улс төрийн нөлөө бүхий зарим этгээдүүдийн холбогдсон гэмт хэргийн шалгалтын талаар сэтгүүлчид тодрууллаа.
 
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн: 
-Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдүүдэд 20 гаруй тендерийг хууль бусаар олгосон хэргээр шалгаж байна. 
 
Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээд болох С-ийн компанид Сэлбэ дэд төвийн барилгын зураг төслийн 3,8 тэрбумын тендер өгсөн бол 2025 онд нийслэлийн Соёлын төвийн их засварын 675 саяын тендерт хууль бусаар шалгаруулсан. Мөн Хэнтий аймгийн аймгийн сургуулийн 1,7 тэрбумын тендерт хууль бусаар шалгаруулсан хэргээр мөрдөн шалгаж байна.
 
Сэжигтэн Х.Нямбаатарт дуудан ирүүлэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч ирээгүй. Шалгаад үзэхээр уг этгээд энэ оны 8-р сарын 14-ний өдөр гадагшаа нэвтэрсэн бүртгэл бий. Тиймээс ЦЕГ-ын интерполын газартай хамтран олон улсад эрэн сурвалжилж байна. Судлаад үзэхээр Канад Улсад амьдарч байна гэсэн албан бус мэдээлэл бий.
 
Монгол, Канад улсууд Эргүүгийн гэмт хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй. Гэхдээ хоёр улс хоёулаа НҮБ-ын авлигын эсрэг конвенцид нэгдсэн. Энэ конвенциор гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийнх нь нутаг дэвсгэрт байвал шилжүүлэн өгөх зохицуулалттай. Энэ дагуу зохих байгууллагад хүсэлтээ өгсөн. 

Харин УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бол Цахим харилцааны сайд Ч.Номинтой холбоотой асуудалд Англи Улсын холбогдох байгууллагуудад санал хүргүүлсэн, хамтын ажиллагаа хийгдэж байгааг онцоллоо.

Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогоо нотлох асуудлын талаар тодруулахад,

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө оррлогод шалгалт хийгээд, холбогдох иргэдэд хүргүүлсэн. Ямар нэг байдлаар авлигын эсрэг хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцоогүй гэв. 

Хотын орлогч асан Т.Даваадалайгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн

Хотын орлогч Т.Даваалдалай нь Шинэ тойрог автозамын ТЭЗҮ боловсруулах 16,9 тэрбумын  тендерт өөрийн хамаарал 3 этгээдтэй нийлж хууль бусаар сонгон шалгаруулалт хийсэн, мөнгө угаасан хэргээр шалгаж байна.

Т.Даваадалай нарын хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Шүүх хурал хараахан товлогдоогүй байна. Тухайн этгээдүүдийн 6,2 тэрбумын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.

Үүнээс гадна Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг барихдаа Бодь групп ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нарт 110 сая долларын авлига өгсөн гэх хэрэг шалгагдаж байгаа бөгөөд уг асуудлаар Х.Нямбаатар ч удаа дараа ярьж буй. 

Уг асуудлаар АТГ-аас дараах тайлбар өгөв. 

-Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг хэрэгжүүлэхдээ Бодь групп 110 сая долларын авлига өгсөн гэх хэрэгт шалгалт явуулж байна. Гэхдээ авлига тараасан гэх баримт нотлогдоогүй. Харин урьдчилгаа төлбөрт 286 сая төгрөгийн санхүүжилт олгосон баримт бий, гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.