Л.Энх-Амгалан: Эрт илрүүлэгтэй, сэтгэлийн тамритай болох 2 дугаар улирал эхэллээ
Боловсролын сайд Л_Энх-Амгалан хичээлийн 2 дугаар улирлын талаар мэдээлэл нийлжээ.
Тэрээр,
Эрдэм номын аянд шамдан орж буй нийт сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, асран хамгаалагчид та бүхэнд хичээлийн шинэ улирлын мэнд хүргэе!
Бидний хамтын зорилго бол зөвхөн мэдлэгтэй, онц сурлагатай хүүхэд бэлтгэхэд бус, эх орноо хайрладаг, бусдыг хүндэлдэг, өөртөө итгэлтэй, хариуцлагатай дэлхийн Монгол иргэнийг төлөвшүүлнэ.
ОЮУНЫ ТАМИРТАЙ – Аливаа асуудлыг олон талаас нь шүүн тунгааж шийдвэрлэх чадвартай, бүтээлч Монгол хүүхэд!
СЭТГЭЛИЙН ТАМИРТАЙ – Бусдыг ойлгодог, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуунтай Монгол хүүхэд!БИЕИЙН ТАМИРТАЙ – Эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай, эрч хүчтэй Монгол хүүхэд! Зүрх сэтгэлийн боловсрол бол хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн үндэс, хүний хөгжлийн үнэт чанар юм.
Хүүхэд бүрийн авьяасыг нээж, хүсэл мөрөөдлийг нь дэмжиж, оюун ухаан, зүрх сэтгэл, бие бялдрыг нь өв тэгш хөгжүүлэхийн төлөө сургууль, багш, эцэг эх, нийгэм хамтдаа зүтгэе!
Зөв хүн – Сайн иргэн – Хүчирхэг Монгол!
Хичээлийн шинэ улиралд нь амжилт хүсье! гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.