Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, хууль, хэв журам тогтоосны үр дүнд монголчуудад бичиг үсгийн соёл өндөр тавигдсан гэж үздэг

"Их засаг ба хууль засаглахуй" эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын Тамгын газраас зохион байгууллаа. Их засаг хууль баримтаар үлдсэн, үлдээгүй гэх маргаан олон улсад бий. Тэгвэл бичгийн дурсгалд Их засаг хуулийн талаар хэрхэн туссан талаар академич Л.Болдоос тодрууллаа. 
 
Академич Л.Болд:
-13-р зууны гол дурсгал болох Нууц товчоонд Их засаг гэдэг үг байдаг. Нууц точвоонд тэмдэглэснээр монголчууд есөн хэлтэн гэж үздэг. Есөн хэлтэн гэдэг нь есөн өөр овог, угсаатан гэсэн санаа.
 
Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, хууль, хэв журам тогтоосны үр дүнд монголчууд гэх шинэ үндэстэн буй болж, тэр хэрээрээ бичиг үсгийн соёл өндөр тавигдсан гэж би үздэг.
Нууц товчоонд өгүүлж буйгаар 1204 онд Найман аймгийг эзлээд, Чингис хаан Тататунгаа гэх эрдэмтнээр хүүхдүүд, дүү нартаа бичиг үсэг заалгасан. Энэ дундаас Шихихутаг нэлээн сайн сурсан гэх үг, хэллэг байдаг. 
 
Үүнээс ердөө хоёрхон жилийн дараа Чингис хаан зарлиг буулгахдаа "Миний хлэсэн үгийг Шихихутаг цагаан цаасан дээр хөх бэхээр буулгасныг үеийн үед мөрдсүгэй" үг бий. 
Энэ бол тэр үед нэгдмэл монгол утга зохиолын хэл байж гэдгийг тод харуулж байгаа юм. Хоёрхон жилийн хугацаанд бичиг үсэгт тайлагдаад байсан нь юу юм, гэхдээ тэр үеийн монголчууд бичиг үсэгтэй байж гэдгийн илрэл. 
 
Үүнээс гадна Монгол бичгээр үлдсэн хамгийн анхны дурсгал бол Чингисийн чулууны бичиг буюу Хасарын хүү Есүнгэ мэргэнд зориулсан хөшөөг анхаарах хэрэгтэй. Түүнээс сонин зүйлсүүд ажиглаж болно. Тэр үеийн утга зохиолын хэл нэгдмэл байсан, тэр хэл зохих хэм нэмжээтэй байсан, зохих хэлзүйн дүрэмтэй байсан гэдгийг анзаарч болно. 
Ингэж тухайн үеийн Монгол Улсад нэгдмэл утга зохиолын хэл үйлчилж байсан юм чинь ниймгийн хэв журмыг тогтоосон Их засаг юм уу ясаа байсан гэж үзэхээр өөр аргагүй юм.
Энэ манай бичгийн дурсгалд ховор боловч гадны эрдэмтэн судлаачид нэлээд гаргаж тавьж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.