Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд тараах эсэх дээр УИХ-ын гишүүд юу хэлэв?

Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх цахим өргдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан. Үүнтэй холбоотойгоор цахим өргөдлийг байнгын хороодоор хэлэлцэхийг УИХ-ын дарга С.Бямбацогт чиглэл болгосон. Уг асуудалд УИХ-ын зарим гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Иргэдийн гаргаж байгаа саналыг хүндэтгэж байна. Ерөнхийлөгч хүртэл байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ энэ удаад бэлэн мөнгө тараах нь эрсдэлтэй гэж үзэж байгаа. Энэний оронд Тавантолгойн цахилгаан станц шиг станц баривал жил бүр 150 сая долларыг эх орондоо үлдээж чадна. Ингэвэл түүнээс олох ашгийг жил бүр тараасан ч болно шүү дээ.

Энэ мэт суурь дэд бүтцүүдэд оруулаад, ойрын хэдэн жилдээ үүнийг дагасан ажлын байрууд бий болгох нь чухал. Оюутлогойгоос орж ирж байгаа анхны ногдол ашгаараа бид улс орныхоо эдийн засгийн суурь тэлэлтийг дэмжсэн төсөлд зарцуулбал хэрэгтэй гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Рио тинто компанид хандаж хэлэхэд Монголын ард түмнийг битгий доромжил, битгий талцал, хуваагдал үүсгэ!

-Би З.Мэндсайхан сайдтай яг адил саналтай байна. Эхлээд мөнгөө аваад ир. Орж ирснийх нь дараа Үндсэн хуульд, Баялагийн сангийн хуульд юу гэж заасан байна. Хуулиа дагаж явах юм уу, өөрчлөөд иргэддээ тараах уу, Хуримтлалын санд хийх үү, бүтээн байгуулалтад хийх үү гэдэг сонголтоо ярих ёстой. 

Гэтэл аваагүй зүйлийн талаар хэрүүл хийгээд байна. Энэ чинь Үнэдэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Шилний цаанаас чихэр долоологож, ард түмнийг хэрэлдүүлэхээ болих хэрэгтэй. Риотинтод хэлэхэд Монголын ард түмнийг битгий доромжил, битгий талцал, хуваагдал үүсгэ!

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: Ногдол ашиг орж ирвэл баялгийн сангийн хуулиараа шийдэх нь дээр болов уу...

-Эхлээд ногдол авах, авахгүй гэдэг асуудлаа тодорхой болгох ёстой байх. Сүүлд өгсөн Оюуолгойн захирлын яриа нэлээд ноцтой байсан. Ашигтай байж чадал ногдол ашиг өгнө гэсэн утгатай.

Мөн өмнө нь бид ногдол ашиг олгосноороо ямар үр дүн бий болгосныг тооцох ёстой. Өнгөрсөн хугацаанд олон удаа мөнгө тараасан. Гэвч төдийлөн сайн үр дүн гараагүй гэж бодож байна. Томоохон үйлдвэр, бүтээн байгуулалт байхгүй, инфляци өсдөг, эрчим хүчнйи хараат байдлаасаа гараагүй байна. 

Тиймээс миний хувьд бол Баялагийн сангийн хуулиа бариад Хуримтлалын дансанд хувиарласан нь дээр гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өдөр тутмын тав гурван төгрөгөөр хууртаад улс орноо шатаагаад байж болохгүй

-Өнгөрсөн хугацаанд тараасан бэлэн мөнгөө тооцоод үзвэл бүх багийн төвүүдээ автозамаар холбочихсон байх ёстой, Улаанбаатарын түгжрэл бүрэн шийдэгдээд, эрчим хүчнйи асуудал ч шийдэгдсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр юу ч шийдэгдээгүй. 

Нэгхэн жишээ хэлэхэд, коюидын үед ахмадуудын тэтгэьэр тэглэхэд 800 тэрбумыг тараасан. Тухайн үед би 200мВаттын ганц станц бариач гэж хэлж байсан. Хийгээгүй. Өнөөдөр юу үлдсэн бэ?

Уг нь УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл. Улс орноо, иргэдээ удирдан чиглүүлэх ёстой хүмүүс. Түүнээс биш ард түмэндээ таалагдахын тулд худлаа попорч, хууран мэхлэлт хйиж болохгүй шүү дээ. 

Өнөө маргаашдаа иргэдэд бэлэн мөнгө хэрэгтэй байх шиг байна л даа?

-Өнөө маргаашаараа хүн амьдарч болохгүй шүү дээ. Урт хугацаандаа сайхан амьдрахыг хүсэх ёстой. Иргэд улстөрчдөөс ажлын байр, орлого шаардах хэрэгтэй. Илүү цалин авдаг болъё гэж нэхэх хэрэгтэй. Улстөрч нь түүнийг бий болгохын төлөө ажиллах ёстой. Гэтэл өнөө маргаашийн 100, 200 төгрөгөөр хуураад байж болохгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Ямар ч тооцоо судалгаагүйгээр талх "10000 болно шүү" гэж хэлж болохгүй!

-Ногдол ашгаа өгнө гэж байгаа бол өгөх хэрэгтэй. Өгөхгүй гэвэл шийдлээ гаргах хэрэгтэй. хуримтлалын санд шийлжүүлэх юм уу, төсвийн хөрөнгө оруулалт хийвэл эдийн засагт ямар нөлөөтэй гээд судалгаагаа гаргах хэрэгтэй. 

Инфляци 2025 онд 8,5 хувь байсан бол одоо 12,9 хувьтай байна. Гэтэл ногдол ашгийг иргэдэд өгч,  амьжиргаагаа залгуулах гэхээр инфляцид нөлөөлөөд, төсөвт хөрөнгө оруулалт хийхээр инфляцид нөлөөлөхгүй юм шиг атгаалжин хар мангасны үлгэр шиг тооцоо, судалгаагүй юм ярьж болохгүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.