Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 хэм хүйтэн, Эхийн голын Баян Бүрд орчмоор +5...+10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 хэм дулаан, бусад нутгаар -1…-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -4...-6 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.