ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Энэ оны 10 дугаар сарын 27-оос 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо "Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2026" болж өндөрлөсөн юм.
 
Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга амжилттай оролцож, эрэгтэйчүүдийн 70 кг жинд “Гутгаар байр”-т шалгарч, хүрэл медаль хүртсэн.
Т.Тулга өнөөдөр /2026.11.04/ эх орондоо ирж, Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Саранболд болон хамт олон нь угтан авчээ.
36fe10a2338a469db7899ad59f85c06e10d2f7de768744748e4914332168a85d
Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэслэгч Т.Тулга нь 2019, 2021 болон 2026 онд “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, гурав дахь удаагаа медальт байрт шалгараад байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.