ШШГЕГ-ын тусгай архив төрийн архивын улсын үзлэгээр "маш сайн" гэж дүгнэжээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тогтоолоор баталсан удирдамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай архивд 2026 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд улсын үзлэгийг хийжээ.
Үзлэгээр ШШГЕГ-ын Тусгай архивын үйл ажиллагааг ХЗДХЯ-ны ТНБД-ын баталсан “Төрийн архивын үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх үзүүлэлт, аргачлал”-ын 6 үндсэн асуудлын хүрээнд 68 үзүүлэлт бүхий 271 шалгуураар “Маш сайн” үнэлгээтэй дүгнэжээ.
Улсын үзлэгийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, Төв комиссын даргын баталсан хуваарь, дүгнэх аргачлалыг үндэслэл болгон зохион байгуулдаг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.