“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 50 хувь, борлуулалт 68.1 хувь болж өсчээ

“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 50 хувь, борлуулалт 68.1 хувь болж өсчээ

“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 50 хувь, борлуулалт 68.1 хувь болж өсчээ 

         Иргэн бүр 1072 хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг, борлуулалтын орлого, санхүүгийн бүх үзүүлэлт оны эхний 10 сарын байдлаар давж биелсэн, өсөж нэмэгдсэн сайн мэдээтэй байна. Энэ жил 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөөтэй “Эрдэнэс Тавантолгой”-н оны эхний 10 сарын цэвэр ашиг 1,5 их наяд төгрөгт хүрч, 50% давж биелээд байна. Борлуулалтын орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 68,1% хувиар өсөж, 2 тэрбум долларт дөхжээ. Зардлаа 623 тэрбум төгрөгөөр хэмнэж, хилийн боомтод хүргэх нөхцлөөр борлуулсан нүүрс 3,4 дахин нэмэгдсэн. Төрийн өмчийн ноогдол ашгийг төсөвт төвлөрүүлж, цалин тэтгэвэр нэмэх зэргээр олон түмэнд зориулахад “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг цөөн компанийн үүрэг оролцоо онц чухал юм. “Эрдэнэс Тавантолгой” оны эхний 10 сард улс, орон нутагт 1,422.6 тэрбумын татвар хураамж төлж төлөвлөгөө нь 132.7%-иар давж биелээд байна. “Энэ онд 2026 онд Үндэсний баялгийн санд 480,3 тэрбум, төсөвт 1 их наяд төгрөгийн ноогдол ашиг төвлөрүүлнэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж мэдээлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.