Үндэсний Дээд Лигийн хүснэгтийг SG Apes баг арван хожил нэг хожигдолтойгоор тэргүүлж байна
Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн 2026-2027 оны улирлын 2-р тойргын тоглолтууд өрнөж байна. Өнгөрсөн долоо хоног "Үндэсний дээд лиг"-ийн тоглолтууд Дархан хотын "Дархан Юнайтед арена"-д тоглосон юм.
Одоогийн байдлаар SG Apes баг 10 хожил, ердөө 1 хожигдолтойгоор тэмцээний хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байгаа бол Darkhan United баг 9 хожил, 3 хожигдолтойгоор удаах байрт бичигдэж байна.
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 2-ны өдөр лигийн тэргүүлэгч SG Apes баг болон SUA TLG Tushig Bagana, Selenge Bodons болон Sono Brothers багуудын хооронд болно.
Хүснэгтийн эхний таван байрт багууд маш ойрхон үзүүлэлттэйгээр эрэмбэлэгдэж байгаа нь энэ жилийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна. Omni Erdenet Miners баг 9 хожил, 3 хожигдолтойгоор гуравдугаар байрт байгаа бол South Gobi Broncos 7 хожил, 5 хожигдолтойгоор дөрөвдүгээр байрт жагсаж байна.
Харин Selenge Bodons баг 5 хожил, 6 хожигдолтойгоор тавдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд өнөөдөр Sono Brothers багтай хүч үзэх юм. Sono Brothers багийн хувьд одоогоор 3 хожил, 8 хожигдолтойгоор хүснэгтийн доогуур хэсэгт бичигдэж байгаа тул энэ удаагийн тоглолт тэдний хувьд байр ахих чухал боломж болж байна.
Лигийн дунд болон доод хэсэгт SUA TLG Tushig Bagana 4 хожил, 7 хожигдолтойгоор зургаа байрт эрэмбэлэгдэж байна. Тэдний араас Khan Falcons болон BCH Knights багууд 4 хожил, 8 хожигдолтойгоор нэхэж байгаа бол Western Warriors баг 3 хожил, 10 хожигдолтойгоор хүснэгтийн сүүл мушгиж байгаа юм.
Багуудын хожлын харьцаа ойрхон байгаа нь улирлын төгсгөлд плейоффын өрсөлдөөн улам ширүүн болохыг илтгэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.