УИХ дахь АН-ын бүлгээс Төрийн байгууллагууд дэргэдээ Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй эсэхийг шалгахаар болжээ

УИХ дахь АН-ын бүлгээс Төрийн байгууллагууд дэргэдээ Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй эсэхийг шалгахаар болжээ

     УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Хэвлэлийн эрх чөлөөний талаар хэлэлцсэн байна. АН-ын бүлгийн зүгээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд Төрийн байгууллага дэргэдээ Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох заалттай. Гэвч өнөөдөр төрийн байгууллага бүгд дэргэдээ Хэвлэл мэдээллийн тусдаа албатай болсон нь  ЗГ болон бусад эрх мэдэл бүхий байгууллагууд нэг талыг барьсан мэдээллээр хэт хангах нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Ингэснээр төрийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж сэтгүүлчдийн үйл ажиллагаа хязгаарлаж байна гэлээ. 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэж маш тодорхой заасан байдаг. Мөн төрөөс хэвлэл мэдээллийн редакцын бодлогод хяналт тавьж болохгүй гэж заасан.

Гэтэл өнөөдөр энэ хуулийн агуулга бүдгэрсэн байна. Төрийн байгууллагууд бүгд дэргэдээ хэвлэл мэдээллийн албатай болсон. Үүнээс болж хэвлэл мэдээллийн салбар төрийн албыг магтан дуулагч, эрх баригчдын алдааг хаацайлагч болж хувирсан байхыг үгүйсгэхгүй гэлээ. Тиймээс АН-ын бүлгийн эхний ээлжинд ажлын хэсэг байгуулан төрийн байгууллагуудын дэргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгана гэдгээ танилцууллаа. 

       Мөн АН-ын бүлгээс өнөөдөр хариуцлагагүй уул уурхайн улмаас байгаль орчин сүйдэж, хүн ам амын эрүүл мэнд нэлээн хохирч байгаа талаар танилцууллаа. Тодруулбал   нүүрсний уурхайн асуудлаас үүдэн  хүн амын хавдрын өвчлөл нэмэгдсэн.

Мөн байгаль орчинтой холбоотой энэ Нөмрөгийн дархан цаазат газрын асуудалд тус хэргийн эзэнд тооцохгүй нуун дарагдуулах асуудал байж магадгүй.

Тийм учраас энэ байгаль орчны нөхөн сэргээлт, уул уурхай, хариуцлагатай уул уурхайн талаар болон энэ одоо сүүлийн үед өрнөж байгаа асуудалд шударга зөв шийдвэр гаргуулахын тулд АН ажлын хэсэг байгуулж одоо санал дүгнэлт гаргах тухай тус тус шийдвэрлжээ.  

АН-ын бүлгийн хэлэлцсэн гуравдугаар асуудал нь Монгол банкнаас элдэв олон төрлийн төслүүдийг  санхүүжүүлэх асуудлыг зогсоох мөн санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Мөн бүлгийн дараагийн хэлэлцсэн асуудал нь бүлгийн зохион байгуулалт, бүтцийн асуудал байна. ЗАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан Ч.Лодойсамбуу, Д.Жаргалан, Х.Тэмүүжин нар  ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрсдөө өгсөн. Улмаар АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ш.Бямбасүрэн нарыг томиллсон байна.

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.