"Дашваанжил групп" ХХК хийн түлш худалдаалах үнийг 5400 төгрөг болгож байгааг мэдэгдлээ
"Дашваанжил групп" ХХК хийн түлш худалдаалах үнийг 5400 төгрөг болгож байгааг мэдэгдлээ
Манай улсад хийн түлшийг (ахуйн болон авто машины зориулалтаар) голчлон Дашваанжил, Юнигаз, Горгаз, Синчи Газ зэрэг компаниуд импортлон оруулж ирдэг. Хэдийгээр шатахууны үнэтэй харьцуулахад хийн түлшний үнэ харьцангуй тогтвортой байдаг ч энэ удаа гадаад нөхцөл байдлаас үүдэлтэйгээр хийн түлшний үнэ нэмэгдэхээр болжээ. Хийн түлшний салбарын анхдагч болох Дашваанжил групп нийт хийн түлшний 40 орчим хувийг зах зээлд нийлүүлдэг бөгөөд тус компанийн зүгээс 11-р сарын 1-ээс эхлэн хийн түлш худалдах үнийг 5400 төгрөг болж байгааг мэдэгдсэн байна.
Монгол Улс шингэрүүлсэн нефтийн хийгээ (LPG) 100 хувь импортоор хангадаг бөгөөд дийлэнх хэсгийг хойд хөрш ОХУ-аас төмөр замаар болон авто замаар татан оруулж ирдэг. Дотоодын импортлогчид болох Дашваанжил, Юнигаз, Синчи Газ, Горгаз зэрэг компаниуд Алтанбулаг, Сүхбаатар зэрэг боомтоор дамжуулан хийн түлш импортлдог.
Харин Олон улсын зах зээл дээр шингэрүүлсэн хийн түлш экспортын томоохон төв болох АНУ-ын зах зээл дээр пропаны фьючерс ханш нь галлон тутамд дунджаар 1.10-1.31 ам.доллар орчим буюу метрик тонн тутамдаа 700-780 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Азийн зах зээл: Монгол Улсын хувьд хийн түлшээ голчлон хойд хөршөөс болон бүс нутгийнхаа хангалтаас авдаг бол Азийн томоохон зах зээлүүдэд (Япон, Өмнөд Солонгос, Хятад гэх мэт) метрик тонн хийн үнэ дунджаар 700-960 ам.долларын хооронд байна. Сүүлийн нэг сард дэлхийн зах зээл дээр хийн түлшний фьючерс ханш өнгөрсөн сард 40 гаруй хувиар огцом өссөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.