Хөвсгөлийн баруун, Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар 0.0-1.0 мм цас орж, явган шуурга шуурна
Нутгийн хойд хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн баруун, Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар 0.0-1.0 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 хэм , бусад нутгаар -2…+3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1...+3 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.