“Солонго 1, 2” төслийн сонгон шалгуулалтад төр оролцохгүй

“Солонго 1, 2” төслийн сонгон шалгуулалтад төр оролцохгүй

100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөр 2027-2030 онд хэрэгжсэнээр ямар үр дүн гарах вэ?

-Засгийн газрын “100.000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн газрыг чөлөөлж, 50.000 айлын янданг бууруулна.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар иргэдийг орон сууцжуулах бөгөөд төрийн оролцоотой баригдсан орон сууцыг зорилтот бүлгийн иргэд урьдчилгаагүй худалдан авах боломж бүрдэнэ. 

-Иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн уян хатан оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ. Түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх орон сууц, хамтын өмчлөлтийн орон сууц, газар чөлөөлөлтийн хүрээнд олгох орон сууц гэсэн хувилбарыг санал болгоно.

-“Солонго 1, 2” төслийн сонгон шалгуулалтад төр оролцохгүй. Арилжааны банкууд тогтоосон шалгуур, иргэдийн бодит хэрэгцээнд үндэслэн бүртгэл, сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулна. 

-Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ. Ирэх 2027 оноос хувийн хэвшилтэй хамтран 1.8 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, шинээр 16.000 өрхийг зээлд хамруулна. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны зээлийг дэмжинэ.

-Төрийн оролцоотой 40.000 айлын орон сууцыг хэрэгжүүлнэ. Төр барилга барихаас илүүтэй газар, инженерийн дэд бүтцийг шийдвэрлэж, хувийн хэвшил төлөвлөлттэй, дэд бүтцээр хангагдсан орон сууцны төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.

-Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх 60.000 айлын орон сууцны төслүүдийг төр дэмжинэ. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хүртээмж, санхүүжилтийг нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах чадварыг дэмжсэнээр орон сууцны борлуулалт, хөрөнгө оруулалт болон цаашдын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. 

-Засгийн газрын “100.000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн орон сууцны зээлд хамрагдах боломж нөхцөл нэмэгдэнэ.

-Нийт 56 суманд 567 айлын төрийн албан хаагчийн түрээсийн орон сууцны төслийг хэрэгжүүлнэ . Ингэснээр төвлөрөл саарах, орон нутгийн төрийн албан хаагчдийн тогтвортой ажиллах бололцоо бүрдэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.