"Хүннү" хот төслийг 2040 онд дуусгах төлөвлөгөөтэй

"Хүннү" хот төслийг 2040 онд дуусгах төлөвлөгөөтэй

Нийслэлийн 2027 оны төсөвт "Хүннү" хот хэмээх төсөл анхаарал татаад байгаа. Гэвч өнөөдөр аль хэдийн бүтээн байгуулалт нь эхэлсэн шинэ "Хүннү" хотын талаар нийслэлийн иргэд нь ч огт мэдээгүй, мэдээлэлгүй байна. Харин тус хотын бүтээн байгуулалт нь аль хэдийнэ эхэлжээ.

Хэтийдсэн их хүн амтай нийслэл хот өргөжин тэлэх шаардлага зайлшгүй бий. 2022 онд ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүхэн дурсгалт Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хотыг сэргээн байгуулах зарлиг гаргаж байсан ТЭЗҮ нь батлагдсан ч үе шаттай хэрэгжүүлэх ажил нь дуусаагүй. Мөн үүнээс ч өмнө 2020 оны ЗГ-ын тогтоолоор "Шинэ Зуунмод" хот байгуулахаар болж байсан. Улаанбаатар хотын төвөөс 53 км зайд, Хөшигийн хөндийд «Чингис хаан» олон улсын нисэх буудлын орчимд "Хүннү" хотын ерөнхий хөгжлийн төлөвлөгөөг ЗГ 2022 онд баталсан. Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн суманд 2022-2040 оны хооронд үе шаттайгаар "Хүннү" хотын дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор:

  • Газар чөлөөлөлт нь 1 хувь
  • Ажлын зураг 60 хувь
  • Барилгын ажил 25 хувь
  • Үерийн хамгаалалтын 1-р сувгийн ажил 75 хувь
  • Цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 30 хувь
  • "Сэргэлэн" дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувь /улсын комисс ажиллаж хүлээн авсан/
  • "Хүннү" Дэд станцын бүтээн байгуулалтын ажил 86 хувь
  • “Хүннү хотын 127.4 км автозамын зураг төсөл, бүтээн байгуулалт 35 хувь

Төслийн үндсэн явц 32 хувьтай 2040 онд улсын комисст хүлээлгэн өгнө гэж төлөвлөжээ. Нийт 150 мянга буюу Улаанбаатар хотын нэг дүүрэгтэй тэнцэхүйц хэмжээний хүн амтай байхаар тооцжээ. Нийт 31,000 орчим га талбайг хамрах бөгөөд үүний 50 гаруй хувийг ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгасан. 2022-2026 онд нийт 253 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулж 2027-2030 онд 382 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Уг төслийг 2030 хүртэл хугацаанд бүтээн байгуулахад 14,9 их наяд төгрөг зарцуулах тооцоолол анх хийгдэж байсан. 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.