Эдийн засгийн өсөлтийг иргэн, өрхөд хүргэх 2027 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэн баталлаа

Эдийн засгийн өсөлтийг иргэн, өрхөд хүргэх 2027 оны  улсын төсвийг УИХ-аар хэлэлцэн баталлаа

Эдийн засгийн өсөлтийг иргэн, өрхөд хүргэх 2027 оны  улсын төсвийг УИХ-аар хэлэлцэн баталлаа

Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн "Чөлөөлье" бодлогыг тусгасан эдийн засгийн өсөлтийг иргэн, өрхөд хүргэх 2027 оны төсвийг УИХ баталлаа. Монгол Улсын 2027 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэн эцэслэн батлахдаа 39.2 их наяд төгрөгийн орлоготой, 41.5 их наяд төгрөгийн зарлагатай байхаар тогтоосон нь өмнөх он буюу 2026 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад эдийн засгийн хувьд томоохон тэлэлттэй гарч ирсэн байна. Эдийн засгийн өсөлтийг чухалчилсан энэ удаагийн төсөвт :

  • Орлого өссөн: Улсын төсвийн орлого ойролцоогоор 7.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ нь эдийн засгийн өсөлт, татварын суурь болон экспортын орлоготой холбоотойгоор төвлөрүүлэх орлого өссөнтэй холбоотой.

  • Зарлага тэлсэн: Төсвийн зарлага мөн л 8.5 орчим их наяд төгрөгөөр өсөж, анх удаа 40 их наяд төгрөгийн босгыг давж 41.5 их наядад хүрсэн нь томоохон дэд бүтцийн төслүүд, урсгал зардлын өсөлт болон төсвийн тэлэлтийн бодлогыг илтгэж байна.

  • Анх өргөн мэдүүлсэн төслөөс буруулсан нь: Засгийн газраас анх 2027 оны төслийг өргөн мэдүүлэхдээ орлогыг 41.3 их наяд, зарлагыг 43.6 их наяд төгрөг байхаар тооцсон байсан. УИХ хэлэлцэх явцдаа төсвийг илүү бодитой болгох, тэлэлтийг хумих зорилгоор орлогыг 2.1 их наядаар, зарлагыг 2.1 их наядаар тус тус бууруулж эцэслэн баталжээ.

Харин төсвийн алдагдлын хувьд: Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал ДНБ-ий 2.0 хувь байхаар батлагдсан нь Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн түвшинтэй ижил буюу төсвийн сахилга батыг баримтлах хүрээнд байна.

Төсвийн зарцуулалтын хувьд: 

2027 оны төсвийн зарцуулалтад голчлон дэд бүтэц, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад анхаарсан байна. Ялангуяа боловсролын салбарт хамгийн өндөр дүн болох 982 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, дотуур байрны төслүүд хэрэгжүүлнэ. Мөн иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн буюу эмийн зардлыг бууруулах, орон сууцжуулалтын төслүүд багтаж байна. 

  • Хөрөнгө оруулалтын багц: Улсын болон орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг нэгтгэн ирэх онд нийт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

    • Боловсрол, эрүүл мэнд: Боловсролын салбарт л гэхэд 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ.

    • Орон сууцжуулалт: Ипотекийн болон орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, гадаад, дотоодоос 500 сая ам.доллар хүртэлх санхүүжилт татан 16 мянган өрхийг орон сууцтай болгох зорилт тавьсан байна. Хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний 3 жилд 6%, 4 дэх жилээс 12%-ийн хүүтэй шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр тусгажээ.6ba075f34d164b04938cb6fa58869f6b

  • Бизнесийн дэмжлэг:
  • Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх жижиг, дунд бизнесийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх буюу нэг хувийн татвар төлнө. 
  • НӨАТ-ын 50 сая босгыг 400 сая болгож, 23,500 ААН-ийн бизнес тэлнэ
  • 6-10 тэрбумын орлоготой ААН-д 15 хувийн дундын шинэ шалталаар 600 гаруй ААН-ийн татварын ачаалал буурна
  • Цахилгаан автомашиныг гаалийн албан татвараас чөлөөлнө. Иргэн ААН-үүд 110 тэрбумыг гаалийн татварт төлөхгүй
  • 3 хүртэлх ажилтанд 36 сараар НДШ чөлөөлнө. Ахмад настан, давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгон аль нэг ажлынхаа НДШ-ээс чөлөөлөгдөнө.

2027 оны төсөв бүхэлдээ тэтгэвэр, цалингийн нэмэгдэл, татварын реформоор дамжуулан ажлын байр хадгалж нэмэгдүүлэхэд чиглэсэн:

  • 211,6 мянган албан хаагчийн цалингийн нэмэгдэлд 888,1 тэрбум 
  • Тэтгэврийн реформоор дундаж тэтгэвэр 1,3 сая төгрөгт хүргэнэ
  • 16-25 мянган айл ипотекийн 6 хувийн зээлээр орон сууцанд оруулж, сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулна

Засгийн газар анх удаа төсвөөс гадуурх мөнгөний урсгалыг татан авна:

  • ТӨК-иудын удирдлага зарцуулдаг байсан цэвэр ашгаас 2027 онд 3,5 их наяд төгрөг төвлөрүүлнэ
  • Оюутолгойгоос 17 жилийн дараа анх удаа 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн "Хуримтлалын сан"-д төвлөрүүлнэ
  • 110 сая тонн төгрөг экспортолж 4,5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ
  • Уул уурхайгаас 10,9 их наяд төгрөгийн орлого бүрдүүлнэ
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 хувийн орон нутгийн хөгжилд үлдээнэ

c337e691b14a42798cfb144f3789dfcc

Бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдэд:

  • Улсын хэмжээнд 338 км авто зам барьж ашиглалтад оруулна
  • Цагаандэл-уул, Бичигтийн 2 боомтын бүтээн байгуулалтыг үргэжлүүлж, Хавирга боомтын барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлнэ
  • 50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
  • Улаанбаатар-Лүн авто замыг 1,3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьна
  • Гал түймэр унтаах аврах ангийн байгууламжийг 5 аймаг, нийслэлд шинэчилнэ
  • 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж 60 хувийг нь эхлүүлсэн төсвүүдэд дуусгахад зарцуулна

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.