Л.Оюун-Эрдэнэ урт бичвэр оруулж, Б.Энхбаяр баримт дэлгэв!
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр "Бодь"-ийн гэгддэг 110 сая долларын талаар өчигдөр/2026.11.12/ тайлбар өгсөн. Тэгвэл уг асуудлаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ цахим хуудаснаа бичжээ. Мөн түүний дараа Б.Энхбаяр баримт дэлгэжээ.
Л.Оюун-Эрдэнэ: Хаяг дээрээ байхгүй гэж зугтахгүйгээр нэхэмжлэлээ аваарай. Шүүх дээр уулзацгаая!
Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа! Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ! Орлуулж болохгүй! Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ...
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ дандаа өөрийнхөө хулгайг гөлөг төөрүүлэх гэж өөр бусад руу иш үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн!
Харин түүний хариу тайлбар болгож, Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа Богдхан төмөрзам гэх төслийг МАШ НУУЦ-д авч байгаад шууд худалдан адалт хийж байсан баримтыг дэлгэжээ.
Ингэхдээ,
-Энэ бол “маш нууц”-ын зэрэглэлтэй байсан Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр АНХ УДАА нууцаас гарсан нь энэ байна. Тагнуулын байгууллагын дүгнэлт, Засгийн газрын шийдвэрээр энэ намар ил болгосон.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрлэсэн 2021 оны 06-р сарын 23-ны өдөр бол шинэ Ерөнхийлөгч сонгогдоод тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээс 2 хоногийн өмнө амжиж Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “чоно борооноор” хийсэн ажил.
Төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах(офтейк) замаар Бодь интернейшнлтэй шууд гэрээ байгуулсан. Гэрээний дүнг нь хар. Л.Оюун-Эрдэнэ дандаа өөрийнхөө хулгайг гөлөг төөрүүлэх гэж өөр бусад руу иш үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн, гэжээ.
Түүний дэлгэсэн баримтаас харвал Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө гарын үсгээр Богдхан төмөр замын ТЭЗҮ-ийг 1,6 тэрбум доллараар хийх шууд гэрээг Бодь группт өгчээ.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.