Б.Энхбаяр: Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын санхүүжилтийн 110 сая долларыг Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө тушаалаар шилжүүлсэн

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд байхдаа эрх мэдэл, Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны бүрэн эрхийг өөртөө ашигтайгаар урвуулан ашиглаж, “Бодь интернэшнл” ХХК-тай холбогдох хэргүүдийг далдалсны төлөө 500 мянган ам долларыг урьдчилгаа хэлбэрээр, 800 ам долларыг намын хандив нэрээр бэлнээр нийт 1.3 сая ам доллар бэлнээр авсан хэмээн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т шалгуулахаар өгч байсан юм. Түүний мэдээллийг А.Амундраа гэрчилж, "би гэрээг нь хийж байсан" хэмээн ярьсан байдаг. Уг асуудлаар өнгөрсөн хавар Бодь группын ТУЗ-ын дарга Д.Баясгалан ч тайлбар хийж байв.

Харин энэ долоо хоногт АТГ-аас мэдээлэл хийхдээ уг хэрэг шалгагдаж байгаа. Гэвч Бодь групп 110 сая доллар өгсөн баримт одоогоор тогтоогдоогүй хэмээн мэдэгдсэн юм. 

Уг асуудлаар Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр тайлбар өгөв.

Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

-Би та бүхэнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг шилжүүлсэн баримт, холбогдох тогтоол үзүүлье.

2019.09.09-ний өдрийн ЭТТ компанийн 47-р тогтоол. Энэ тогтоол дээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зорилогоор гүйцэтгэх захирал Б.Ганхуягт зөвшөөрсүгэй. 

1.1. Тавантолгой төмөр зам ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний заалтын дагуу нийт 110 сая доллартай тэнцэх төгрөгийг 2019.09.30-ны өдөрт багтаан Тавантолгой төмөр  зам ХХК-д шилжүүлэх,

1.2 Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын ТЭЗҮ-ийг тооцсоны үндсэн дээр уг төмөр замыг барьж байгуулах, ашиглалтад шаардагдах санхүүжилтийг тогтоож, нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх саналыг боловсруулан ТУЗ-д танилцуулах,

1.3 Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын тооцоог холбогдох талуудтай хийж, Тавантолгой компанийн хувьцааны тоо хэмжээ, санхүүгийн өглөг, авлагын тоо хэмжээг холбогдох хуулийн дагуу тооцоож ажиллах, 

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ТУЗ-д даалгасугай -Д.Баярсайхан гэсэн шийдвэр бий. 

Женко Баттулгын овоолго байсан төмөр замыг төмөр зам болгож дуусгах санхүүжилт нь энэ. Энэ Баярсайхан гэдэг хүн нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал байсан, Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн нэг гишүүн байсан. Тухайн үеийн УУХҮ-ийн сайд нь Д.Сумъяабазар, тухайн үеийн Загсийн газрын ХЭГ-ын дарга буюу Эрдэнэс Тавантолгойн энэ шийдвэрийг гаргасан хүн нь  Л.Оюун-Эрдэнэ байсан. Би энэ үед иргэн байсан.

2019.05.30-ны өдрийн Засгийн газрын ХЭГ-ын даргын тушаал, дугаар 44, Дэд ажлын хэсэг байгуулах тухай...

...Даргаар- ЗХЖШ-ын дарга Ганбат,

гишүүдэд:

-Сангийн яамны ХААБХ-ийн дарга Батзул,

-ЗТЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын үүрэг гүйцэтгэгч Энхболд,

-ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга Баясгалан,

-ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын дарга Ням-Очир,

-ТӨБЗГ-ын Мэдээлэл, зохицууллатын газрын арга Цэрэнсамбуу,

-АТГ-ын ахлах комиссар Батбаяр,

-НБД-аар Монголын төмөр зам компанийн хуулийн хэлтсийн дарга Бямбаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан ажлын хэсгийг Загсийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө тушаалаар байгуулсан. 

Тэр Амундра гэдэг хүн 110 сая доларыг Б.Энхбаярт өгч байсан мэтээр гэрч болоод яриад байсан. Тэр хүн Монголд ирсэн гэж би сонссон. Хуулийн байгууллага нь одоо хурдан шалгаасай.

Л.Оюун-Эрдэнэ гэж хүн өөрийнхөө шилжүүлсэн, өөрийнхөө тушаалтай зүйлийг над руу чихэж, улаан цагаан худлаа ярьж байна. Би тэр хүнтэй яриад байх зүйлгүй. Харин миний авсан мэдээллээр Д.Сумъяабазар мэдүүлэг өгсөн гэж би сонссон. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.