Булганы засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ
Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг хэлэлцжээ.
Хуралд оролцсон 26 төлөөлөгчөөс 14 нь буюу 53.8 хувь нь огцруулах саналыг дэмжиж, Д.Пүрэв-Очирыг Засаг даргаар томилсон анхдугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.
Түүнийг төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлагыг хангаагүй, төрийн албан хаагчийн анкет болон намтартаа худал мэдээлэл тусгасан, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 55 хувьтай буюу хангалтгүй байсан гэж үзжээ. ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.