Нийслэлийн 35 мянган өрхийг дулаанаар хангах хийн станц байгуулна
Нийслэлийн 35 мянган өрхийг дулаанаар хангах хийн станц байгуулна
НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хийн дулааны станц байгуулах төслийг дэмжиж, хувийн хэвшилтэй гэрээ байгуулах эрх олгохыг зөвшөөрлөө. Төслийн хүрээнд 58 МВт-ын хүчин чадалтай станц, 12 км хий дамжуулах шугам байгуулж, цаашид хүчин чадлыг 93 МВт-аас дээш нэмэгдүүлнэ. Нийт 207 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс нийслэл 75 тэрбум төгрөг гаргана. Төсөл хэрэгжсэнээр 35 мянган өрхийг дулаанаар хангаж, нүүрсний хэрэглээг бууруулах ач холбогдолтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.