Д.Батлутын оронд Ж.Энхбаярыг томилж, Ж.Энхбаярын оронд Ж.Ганбаатар, Д.Цогтбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын нэгийг томилно
Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа өнөөдөр мэдэгдсэн.
Тэрээр,
-"Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа. Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ХҮНДЭЭ ОЙР, ХҮНИЙГ ТӨВ БОЛГОЖ ажиллав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх,
МАН-ын дарга, Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье!" гэжээ.
Ийнхүү Д.Батлут чөлөөлөгдсөнөөр түүний оронд хэн сайд болох вэ гэх асуулт гарч байна. Хэвлэл мэдээллийнхэн болон улс төрийн хүрээлэлд гарсан таамгаар түүний оронд ЭДийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилж, Ж.Энхбаярын оронд Эдийн засаг хөгжлийн сайд бөгөөд Шадар сайдад өөр хүн томилохоор яригдаж байгаа аж.
Одоогоор Ж.Ганбаатар, Д.Цогтбаатар болон УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарын нэгийг Эдийн засаг хөгжлийн сайд бөгөөд Шадар сайдаар томилох санал яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ гурваас гадна Б.Чойжилсүрэнд Шадар сайд болох сонирхол асар их бий.
Чухам хэн нь Н.Учралтай гар нийлж ажиллаж чадна гэх амлалт өгнө, тэр нь Шадар сайд болох биз ээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.