АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Засгийн газар нээлттэй, шударга ажиллахгүй бол хариуцлага тооцно
АН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрыг муу ажиллаж байгаа сайд нартаа хариуцлага тооцож ажиллахыг шаардлаа.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:
-АН-ын бүлгийн 42 гишүүн санал нэгдэн, бүх хулгайг нээлттэй ил тод байлгах бүх л арга хэмжээг авч ажиллана.
Хэрэв нээлттэй шударга ажиллахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцно. Ер нь гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бол Засгийн газрынх. Гэвч Засгийн газар идэвхгүй байна. Тийм учраас олон түмэнд нээлттэй болгох ёстой.
Жишээлбэл:
-60 тэрбумын хулгай,-Капитал банкны 104,2 тэрбум,-ЖДҮ-ийн хөгжлийн сангийн 96 тэрбум төгрөг,-Концессын өр 806 тэрбум,-10 аймгийн ДЦС 149 сая доллар,-Андлалын өргөө 1,9 тэрбум,-Хөгжлийн банкны 1,8 их наядын чанаргүй зээл,-ЗГ-ын тусгай сангуудын 176,4 тэрбум төгрөгийн найдваргүй зээл,-Нүүрсний хэргийн 13,85 тэрбум,-Тусгай хамгаалалттай газрын 41,98 тэрбум төгрөгийн асуудал,-Боловсролын зээлийн сангийн 47 тэрбум,-Туулын хурдны зам 500 тэрбум,-Ногоон автобусны 134,5 тэрбум,-ЭТТ офтейк гэрээ дөнгөж эхэлж байгаа нь энэ. Бүх офтейк гэрээ, нууцалсан гэрээнүүдийн цаана хулгай байсан.
Тиймээс АН-аас санаачилсан Төрийн болон албаны тухай нууцын хуулийг яаралтай батлах ёстой. Ирэх өдрүүдэд энэ бүх хулгайг нээлттэй болгох хяналтын сонсгол яаралтай зохион байгуулахыг шаардаж байна, гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.