Засгийн газрын сайд нарын сэлгэн томилгоог хийнэ

Засгийн газрын сайд нарын сэлгэн томилгоог хийнэ
Засгийн газрын ээлжилт хуралдаанаар 
-Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого батлах тухай, -Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх явцын талаар, 
-Барилгын ажлын зөвшөөрөлтэй нийтийн зориулалттай орон сууцын барилгын мэдээллийг цахим хэлбэрээр нээлттэй мэдээлэх техникийн боломжийг бүрдүүлэх ажлын явцын талаар -2026 оны ургац хураалтын урьдчилсан дүн зэрэг 20 орчим асуудал хэлэлцэж байна.
 
Үүнээс гадна сайд нарыг сэлгэн томилох томилгоог өнөөдөр хийнэ. Одоогоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын сайд нар ажлаа өгөөд байгаа юм. Үүн дээр нэмээд Цахим харилцааны сайд Ч.Номин, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Ж.Энхбаяр нарыг мөн солино гэх таамаг бий. 
 
Тэгвэл албан бус мэдээллээр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар, 
Харин ЗГХЭГ-ын даргад Ж.Энхбаярыг,
Эдийн засаг хөгжлийн сайд бөгөөд шадар сайдаар Д.Цогтбаатар, 
Ч.Номингийн оронд О.Номинчимэгийг, 
Ц.Идэрбатын оронд Х.Ганхуягийг тус тус томилж магадгүй аж. 
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.