Л.Энх-Амгалан: Элсэлтийн шалгалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "SAT" шалгалтын зарчимд ойртуулж, уншаад ойлгох чадварыг үнэлдэг болно
Л.Энх-Амгалан: Элсэлтийн шалгалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "SAT" шалгалтын зарчимд ойртуулж, уншаад ойлгох чадварыг үнэлдэг болно
Сургалтын шинэчилсэн хөтөлбөртэй уялдуулан хүүхэд бүрийг номтой, номын сантай, унших орчинтой болгож, ном хэвлэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ Казах, Тува хэлний боловсролын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулан үндэсний цөөнхийн суралцагч, багш нарт хүргэх ёстой.
Хүүхэд, залуучуудын тогтмол унших дадлыг төлөвшүүлэх үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, насан туршийн суралцахуйн төв, политехник коллеж, их сургуулиудыг түшиглэн унших орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн бүх хичээлээр дамжуулан уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх арга зүйг багш нарт эзэмшүүлж, багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцоог шинэчилнэ.
Түүнчлэн элсэлтийн шалгалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн SAT үнэлгээний зарчимд ойртуулан шинэчилж, суралцагчийн уншаад ойлгох, мэдлэгээ бусад шинжлэх ухаанд ашиглах чадварыг үнэлдэг тогтолцоонд шилжүүлэх бэлтгэлийг хангаж байна.
Монгол хэлний боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ Хэлний бодлогын үндэсний зөвлөл, их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, технологийн компаниуд, судлаачид, багш нар, зохиолчид, хэвлэн нийтлэгчидтэй нягт хамтран ажиллана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.