2027 оны Нийслэлийн төсөвт Хэсгийн ахлагч нарын урамшуулалд жилийн зардалд 34,5 тэрбум төгрөг тусгажээ
2027 оны Нийслэлийн төсөвт Хэсгийн ахлагч нарын урамшуулалд жилийн зардалд 34,5 тэрбум төгрөг тусгажээ
2027 оны нийслэлийн төсвийн төсөлд хэсгийн ахлагчийн урамшууллыг сарын 1,5 сая төгрөг байхаар тусгасан байна. Энэ нь жилийн 34,5 тэрбум төгрөг болж өмнөх оноос 7,7 тэрбумаар өссөн. Мөн өмнө нь 1736 хэсгийн ахлагч байсан бол энэ жил 1918 болж өсч жилийн нийт зардал 13,1 тэрбум төгрөгөөс 34,5 тэрбум болжээ. Ингэснээр иргэдэд хамгийн ойр үйлчилгээ үзүүлэгчдийн ажил тогтворжино гэж үзжээ. Хэсгийн ахлагч нар төрийн албан хаагчийн үндсэн цалин авдаггүй бөгөөд гэрээний үндсэн дээр сар бүр мөнгөн урамшуулал авдаг.
Гэвч олон нийтийн зүгээс энэ асуудалд хоёр талтай ханддаг. Хэсгийн ахлагч нар бодит байдал дээр 7 хоногт 40 цаг буюу төрийн жинхэнэ албан хаагчтай ижил цагаар ажиллаж, хорооны бүх бичиг цаас, судалгаа, гудамж талбайн цэвэрлэгээ, вакцинжуулалт зэрэг хүнд үүрдэг. Гэвч "урамшуулал авдаг гэрээт ажилтан" гэх нэрийн дор Хөдөлмөрийн тухай хуулиар олгогддог ээлжийн амралт, илүү цагийн хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн баталгааг бүрэн эдэлж чаддаггүй хэмээн шүүмжилдэг бөгөөд энэ асуудлаар шүүх байгууллагад хандсан тохиолдол ч байдаг.
Иргэдийн олон нийийн зүгээс хэсгийн ахлагч албан тушаалыг хамгийн их шүүмжлэх шалтгаан нь тэднийг эрх баригч намын анхан шатны ухуулагч, сонгуулийн үеэр санал цуглуулах сүлжээ болгон ашигладаг хэмээн шүүмжилдэг. Сонгууль дөхөхөөр айлуудын судалгааг намын ашиг сонирхолд ашиглах, хүнсний талон болон халамж, тусламжийг өөрийн дэмжигчдэд түлхүү хуваарилдаг гэх гомдол цөөнгүй гардаг юм байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.