“МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сиэтл хот дахь “Boeing” компанийн “Харилцагчийн туршлагын төв”-д зочиллоо. Төлөөлөгчдийг “Boeing” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жефф Эдвардс хүлээн авч уулзан ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэв.

4b4dbfb9d4cf4d5ca8884039aa8a6f4e

Уулзалтаар талууд “МИАТ” ТӨХК-ийн бүс нутгийн нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, АНУ, Европын чиглэлд холын зайн нислэгээ өргөжүүлэх боломжуудыг дэлгэрэнгүй хэлэлцлээ. Мөн энэ үеэр “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.  “Boeing” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жефф Эдвардс энэхүү уулзалтаар “МИАТ” ТӨХК-ийн хүлээн авах хоёр дахь “Boeing 737 MAX 8” хөлөг бүс нутгийн зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад дэмжлэг болно гэдгийг дурдлаа. 

 515fb46124514de4a41b45e24589392bef55c8a4f0af4570b9fc1dd683ffa1ab

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы энэ удаагийн ажлын айлчлалаар АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Тээврийн аюулгүй байдлын захиргаатай хийсэн уулзалтуудаар хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хугацааг тодорхой болсонд талархал илэрхийллээ.

e8153e01307e4c138f225329c1d815bc

 Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд иргэний нисэхийн салбар 2027 ондоо АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээний нэгдүгээр ангилалд хүрэх, улмаар 2028 онд Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани АНУ руу шууд нислэгийг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэлээ. АНУ-ын “Boeing” компани 1992 оноос хойш 30 гаруй жил тогтвортой хамтран ажиллаж буй бөгөөд энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон “МИАТ” компанид мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа Азийн бүс нутгуудыг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жефф Эдвардс илэрхийллээ.М

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.