2013 онд 80 саяын орон сууцтай байсан Х.Нямбаатар өнөөдөр тэрбумын үнэлгээтэй орон сууцтай болжээ

2013 онд 80 саяын орон сууцтай байсан Х.Нямбаатар өнөөдөр тэрбумын үнэлгээтэй орон сууцтай болжээ

Канадад бүгэх болсон Хотын дарга асан Х.Нямбаатар Хэнтий аймагт 3200 өрхийн хэрэгцээт газартай тэнцэхүйц газар эзэмшиж, "Монголиан каттле ферм"(РД: 6736203) нэртэй үхрийн ферм ажиллуулж байгаа талаар Newsroom.mn болон Graph.mn сайтууд сурвалжлан хүргээд байна. Тус газар дээрээ тус бүр нь 36 сая төгрөгийн өртөгтэй францын грэнфорд үүлдрийн 300-500 орчим үхэр үргжүүлдэг болохыг ч нийтлээд буй. 

Гэвч хотын дарга асан Х.Нямбаатар тус эдлэн газар болон үхрийн тоо толгойгоо Хөрөнгө орлогын мэдүүлэг/ХОМ/-тээ тусгалгүй хууль зөрчжээ. 

Х.Нямбаатарын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ээс харвал өөрийн жилийн орлого нь 65.7 сая төгрөг, гэр бүлийн жилийн орлого нь 59.2 сая төгрөг. Нэг тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Хурдан удмын адуу-25, үхэр-31, ямаа-10, хонь-43 гэж мэдүүлжээ.

Гэтэл махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлдэг “Монголиан каттле ферм” компанийн гүйцэтгэх захирлаар Б.Хосбаяр гэгч бүртгэлтэй бөгөөд 4 хувьцаа эзэмшигчийн нэгээр хамтран амьдрагч А.Солонго нь бүртгэлтэй байх аж. Өөрөөр хэлбэл, хамтран амьдрагчийнхаа нэр дээр өөрийн хөрөнгөө бүртгүүлж, ХОМ-ээ үнэн зөв бөглөхөөс зайлсхийсэн байна гэх дүгнэлт хийж болох аж. 

СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нямбаатар 12,5 сая төгрөгийн орлоготой байжээ

Хотын дарга асан Х.Нямбаатар анх 2013 онд АТГ-т ХОМ мэдүүлэхдээ 12,5 саяын орлоготой, 80 сая төгрөгийн орон сууцтай, 100 сая төгрөгийн зуслангийн байшинтай, 20 сая төгрөгийн үнэлгээ бүхий Volkswagen Touareg автомашинтай байжээ. 

Харин ХЗДХ-ийн сайд болсноосоо хойш тэрбумын үнэгээтэй орон сууц, 292 саяын үнэлгээ бүхий Ланд-200, суудын жижиг автомашинтай болжээ. 

Цалингаараа амьдардаг байсан хүмүүс улс төрд орж, тэрбумтан болдог бичигдээгүй хууль монголд үйлчилдгийн сонгодог жишээ Хотын дарга асан Х.Нямбаатарын ХОМ-ээс илхэн харагдаж байна.

Томоохон үйлдвэрлэгч биш, бизнес эрхлэгч биш эгэл жирийн багш байсан тэр өнөөдөр Канадад хэдэн сар, жилээр амьдрахуйц хөрөнгөтэй болсны цаад шалтгаан юу байв?

Зураг: Х.Нямбаатарын 2013 болон 2024 оны ХОМ-ийг хавсаргав

1ce4c07504db4810a1f3944ff33f4b3f

7ae9df57f3e7401fbf7eca22a0110cb1

2eca157a34a342409948819f0bc5e14e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.