2027 оны Нийслэлийн төсөвт цоо шинээр Дэлхийн адууны өдөр зохион байгуулах зардал болох 4 тэрбум 500 сая төгрөгийг тусган оруулжээ

2027 оны Нийслэлийн төсөвт цоо шинээр Дэлхийн адууны өдөр зохион байгуулах зардал болох 4 тэрбум 500 сая төгрөгийг тусган оруулжээ

2027 оны Нийслэлийн төсөвт цоо шинээр Дэлхийн адууны өдөр зохион байгуулах зардалд 4 тэрбум 500 сая төгрөгийг тусган оруулжээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн төсвийг жил бүрийн 12-р сарын 5-ны дотор батлах хуультай. Төсвийн тухай хуульд заасны дагуу 11-р сарын 25-ны дотор нийслэлийн төсвийн төслийг өргөн барих хуваарьтай.  2027 оны Нийслэлийн төсвийн төсөлд зарлагын нийт хэмжээг 4 их наяд 891 тэрбум 272 сая 955 мянган төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч түүний харьяа байгууллагуудад дараах байдлаар төсвийн зарцуулах эрх олгожээ. 

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад 82 тэрбум 347 сая 164 мянга
Нийслэлийн засаг даргад 4 их наяд 808 тэрбум 925 сая 791 мянга
Урсгал зардлын дээд хэмжээ 1 их наяд 859 сая 149,8  мянга

-Хэвлэл мэдээллийн зардал-750 сая төгрөг
-Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, байгууллагад олгох төлбөр-18 тэрбум 486 сая 626
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах зардалд 10 тэрбум төгрөг
-Дэлхийн адууны өдөр зохион байгуулах зардалд 4 тэрбум 500 сая
-Өвөлжөлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 10 тэрбум
-Нөөцийн махны хүүгийн хөнгөлөлт 30 тэрбум 507 сая 882 мянган
-Хүннү хотын захирагчийн ажлын алба 4 тэрбум 226 сая 35 мянган төгрөг
-Агро Сити эдийн засгийн тусгай бүсийн ажлын алба 3 тэрбум 300 сая 698 мянган төгрөг
-Налуу Ухаа эдийн засгийн тусгай бүс 2 тэрбум 827 сая 700 мянган төгрөг
-Агаар орчны бохирдолтой тэмцэ газрын үйл ажиллагааны зардалд 2 тэрбум 603 сая 937 мянган төгрөг
-Сайжруулсан түлшний тээвэрлэлт, хадгалалт, хяналт шалгалтын зардал, борлуулалтын урамшуулал, шингэрүүлсэн шатдаг хий болон цахилгаан халаалтад шилжүүлэх арга хэмжээнд 76 тэрбум 892 сая 745 мянган төгрөг
-Бизнес инновацийн газар 2 тэрбум 928 сая, 49 мянган төгрөг
-Замын хөгжлийн газар 6 тэрбум 382 тэрбум 515 сая
-Нийтийн тээврийн үйлчилгээний газрын машин цагийн зардлын зөрүү 414 тэрбум 319 сая 588 мянган төгрөг
-Монголын хүүхдийн ордон 12 тэрбум 538 сая 613 мянган
-Хүүхдийн урлан бүтээх төв 3 тэрбум 132 сая 92 мянган
-Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор 6 тэрбум 386 сая 239 төгрөг
-Улаанбаатар лифт НӨҮГ 1 тэрбум 161 сая 185 сая 

Энэ жилийн нийслэлийн төсвийн зардалд Дэлхийн адууны өдөр арга хэмжээ зохион байгуулах зардалд 4 тэрбум 500 сая төгрөг тусгаж байгаа нь цоо шинэ зардал болж байна. Харин огцом өссөн зардлуудад доорх зардлууд багтаж байна. Эдгээрээс Шүүхийн шийдвэрийн дагуу олгох төлбөр, нөөцийн махны хүүгийн хөнгөлөлт, зэрэг зардлууд 3,5-35 дахин өссөн дүнтэй байна.

311ba0031dde4748a2d0db5499060be7

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.