"Эрдэнэс Тавантолгой" ХК 320 мянган тонн нүүрс арилжааллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 320 мянган тонн нүүрс арилжааллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар нийт 320 мянган тонн нүүрсийг 37.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
✅
✅
2026 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 260 удаагийн арилжаагаар 17.9 сая тонн нүүрсийг 1.76 тэрбум ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2026 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалсан нүүрсний хэмжээ 1.6 дахин өсөж, 11.2 сая тонноос 17.9 сая тоннд хүрсэн бол арилжааны үнийн дүн 2.5 дахин өсөж, 696.4 сая ам.доллароос 1.76 тэрбум ам.долларт хүрээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.