УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэжээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэжээ
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар цахим хуудаснаа нийтэлжээ. 
 
Тэрээр, 
-Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт “ЕРӨНХИЙЛӨГЧИД ТОДОРХОЙ БҮРЭН ЭРХИЙГ ЗӨВХӨН ЭНЭ ЗҮЙЛД ЗААСАН ХҮРЭЭНД ХУУЛИАР ОЛГОЖ БОЛНО.” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд НЭР ДЭВШИГЧ нь сонгуульд оролцохдоо дээрх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалтын хүрээнд л мөрийн хөтөлбөр дэвшүүлэх боломжтой.
 
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын чиг үүрэгт хамаарах төсөв санхүү, аж ахуйн тодорхой чиглэлээр элдэв хөтөлбөр, төмөр замаас эхлээд арга хэмжээ, зорилт дэвшүүлэх боломжгүй гэж ойлгож болно.
 
Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.1-д “Нэр дэвшигч Монгол Улсын ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН БУСАД ХУУЛЬД ЗААСАН Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.” гэж заасан буюу Монгол Улсын Үндсэн хуулиас гадна “БУСАД ХУУЛЬД ЗААСАН БҮРЭН ЭРХИЙН” хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхаар өргөн хүрээнд заасан нь ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ ЮМ.
Парламентын засагалалтай, нэгдмэл төрийн байгууламжтай манай улсын хувьд ч энэ нь зохимжгүй юм. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй зэрэгцсэн, давхцсан, магадгүй сөргөлдсөн, төсөвт ачаалал үзүүлсэн зорилт, хөтөлбөрийг дэвшүүлэх боломж нь улс төрийн зөрчил, төсөв санхүүгийн үр ашиггүй байдлыг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөлт алдагдах зэрэг сөрөг үр дагавар авчирдаг.
 
Иргэд, сонгогч маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээс хүлээх хүлээлэлтээ Үндсэн хуулийн хүрээнд зөв тодорхойлж, ухамсарлах нь чухал. Элдэв зүйл хийхийг хүлээж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байдаггүй зүйлийг нэхэхгүй байх байх бидний үүрэг.
 
Иймд 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намууд, нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн ГУЧИН ГУРАВДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСАН ХҮРЭЭНД МӨРИЙН ХӨТӨЛБӨР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА. Шаардлагатай бол хуулиа ч өөрчилье. Доорх төслийг харна уу.
Цаашид 2033 оноос Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эрх зүйн орчинг судлаад бүрдүүлэх зөв байх.
1369dd1a229c43fdb8b6ab1520007e75

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.