Нийслэлийн нэгдсэн төсвийн 73.7%-ийг иргэд болон бизнес эрхлэгчдийн орлогын татвар бүрдүүлж зарцуулалтын 43-45 хувь нь түгжрэл, агаарын бохирдол дэд бүтцэд чиглэдэг
Нийслэлийн нэгдсэн төсвийн 73.7%-ийг иргэд болон бизнес эрхлэгчдийн орлогын татвар бүрдүүлж зарцуулалтын 43-45 хувь нь түгжрэл, агаарын бохирдол дэд бүтцэд чиглэдэг
Өнгөрсөн хугацаанд хийсэн хууль эрх зүйн өөрчлөт болон татварын суурийг тэлсэн нь төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж байна. Нийслэлийн төсөв иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлснөөс суутгадаг татвараас хамгийн их хамааралтай байна. 2026 оны төлөвлөгөөгөөр ХХОАТ (51.9%) болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (21.8%) хоёр нийлээд нийт орлогын 73.7%-ийг бүрдүүлж байна. Гэвч хөрөнгийн зардлын гүйцэтгэл ердөө 36.6% байгаа нь төлөвлөсөн бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийн санхүүжилт болон хэрэгжилт ноцтой удааширсныг харуулж байна.
Харин нийслэлийн нэгдсэн төсвийн татварын бус орлого 2022 онд 127.9 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 671.8 тэрбум төгрөг болж 5.3 дахин өссөн нь орлогын бусад төрлүүдээс хамгийн байна.
- Торгууль, хүүгийн орлогын жин-2027 оны хотын шууд төсвийн төсөлд татварын бус орлогыг 488.7 тэрбум төгрөгөөр тооцсоны 63%-ийг буюу 309.4 тэрбум төгрөгийг зөвхөн хүү, торгуулийн орлогоор (үүнээс торгууль 188.0 тэрбум ₮) бүрдүүлэхээр тусгажээ.
- Иргэдэд үзүүлэх нөлөө-Замын хөдөлгөөний зөрчил, төлбөртэй зогсоол (4.1 тэрбум ₮), зам ашигласны хураамж (104.4 тэрбум ₮) зэрэг нь татвар нэмэхгүйгээр төсөв бүрдүүлэх хэрэгсэл болж байгаа нь жолооч, өрхүүдийн өдөр тутмын зардалд шууд дарамт болж, хүү, торгуулийн орлогоор төсөв бүрдүүлэх хандлага нь бодлогын шүүмжлэл дагуулсаар л байна.
Асуулт: Төсвийн зарцуулалт (Орлогыг юунд зарцуулдаг вэ?)
Нийслэлийн төсвийг үндсэн хоёр урсгал болон өрийн үйлчилгээнд хуваарилдаг. 2026 оны батлагдсан төсөв болон саяхан өргөн барьсан 2027 оны төсвийн төслөөс харахад дараах чиглэлүүд тэргүүлж байна:
- Хөрөнгө оруулалт ба Дэд бүтэц (43–45%). Нийт зарлагын хамгийн том хэсэг нь замын түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтцэд чиглэдэг. Үүнд Туулын хурдны зам, метро, Сэлбэ дэд төв, сургууль цэцэрлэгийн барилга, авто замын сүлжээний өргөтгөл зэрэг төслүүд багтана. Гэсэн хэдий ч 2026 оны 10 дугаар сарын байдлаар хөрөнгө оруулалтын гүйцэтгэл ердөө 36.6% байгаа нь төлөвлөсөн бүтээн байгуулалт хэрхэн удаашралтай байгааг харуулж байна.
- Урсгал зардал (32–35%). Нийтийн тээврийн татаас, хот тохижилт, гудамж талбайн цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, дүүрэг хороодын төрийн үйлчилгээний байгууллагуудын цалин, урсгал засвар зэрэг хотын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад зарцуулагддаг.
- Бонд ба Зээлийн эргэн төлөлт (10% орчим). Нийслэл өмнөх жилүүдэд гаргасан үнэт цаас (бонд) болон гадаад, дотоодын дамжуулан зээлийн хүү, үндсэн төлбөрт жилд 400–500 гаруй тэрбум төгрөгийг төлдөг.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.