О.Цогтгэрэл: Монгол Улсад 3 шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд байр олгож байгаа нь харамсалтай л санагдсан

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчиллын анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг одоогоос 28 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт онц, хэрцгийгээр амь насаа алдаж байв. Жил бүрийн эл өдөр улс төрийн намууд, улс төрчид, иргэд түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ удаад түүнийг хөнөөсөн хэмээн гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимэгээ, Содномдаржаа нарт төрөөс санхүүжилт өгч, хоёр ч удаа орон сууц өгсөн гэдэг мэдээлэл ил болсон нь ихээхэн анхаарал татаж байна. Уг асуудлаар АН-ын гишүүдийн барй суруийг хүргэж байна. 

АН-ын дарга О.Цогтгэрэл: 

-С.Зориг агсны хэрэг гарснаас хойш 28 жил өнгөрч байна. Энэ бол бага биш хугацаа. Энэ асуудал зөвхөн улс төрийн ашиг хонжоо хайдаг, улс төрчид бие биенээ буруутгадаг ийм арга хэрэгсэл төдий болсонд маш харамсалтай. АН-ын зүгээс энэ асуудлыг нээлттэй болгох, шаардлагатай бол УИХ дээр сонсгол хийх талаар судалж байна. 

Монгол Улсад 3 шатны шүүхээр буруутай нь тогтоогдсон этгээдэд байр олгож байгаа нь харамсалтай л санагдсан. 

АН-ын гишүүн З.Нарантуяа: 

-С.Зориг агсны амь насыг улс төрийн шалтгаанаар хөнөөсөн гэмт хэрэг маш олон жил далддлагдлаа. Моногл Улс төр засагтай, хуультай орон юм бол энэ хэрэг илрэх ёстой. Илрууүлэхийн тулд эрх барьж байгаа нам хуулийн засаглалаа ажиллуулах хэрэгтэй.  

Төгсөж дуусаагүй гэмт хэргийг гаргаж ирээд, гурвын гурван шатны шүүхээр яллагдсан хүнийг ялгүй гэж сулласанд эргэлздэг. Яагаад гэвэл, мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих, шүүх таслан тус тусдаа институтүүд хийдэг. Энэ гурван байгууллага хэлмэгдүүлсэн гэж боддоггүй. Гэтэл яллагдсан хүнийг гаргаж ирээд, хайрлаж, халамжлаад байгаад үнэхээр эргэлздэг. Хуулийн шатныхан нэр хүндээ хамгаалахын тулд энэ хэргийг дахиж шалгах хэрэгтэй.

Хамгийн харамсалтай нь энэ хэрэг сонгуулийн нэг эсэдэв, улс төрийн намууд бие биенээ намнадаг хэрэгсэл болж байгаа нь харамсалтай. Тиймээс энэ хэргийг мухарлах хэрэгтэй. 

Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир:
-Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд би дургүйцдэг. 2024 оны УИХ-ын сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ ичих нүүргүйгээр С.Зориг агсны хэргийн сонгуулийн шоу болгож " С.Зориг агсныг энгийн хүн байсан гэж боддоггүй. Хувийн зохион байгуулалтгүй хүн байсан" гэх мэтээр ярьж байсан. Нэг удаагийн сонгуулийн шоу болгож ашиглахдаа, хүмүүсийн тархийг яаж угааж болох вэ гэдгийг Оюун-Эрдэнэ гэдэг хүн хийсэнд би маш гомдолтой байдаг. Ардчиллын зүтгэлтнүүд, үйл хэргийнх нь гэрч байсан хүмүүс өөрсдөө Оюун-Эрдэнийн гар хөл болод явж байсанд харамсдаг. Үүнийг таслан зогсоож байх хэрэгтэй. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.