Ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байна
Боловсролын яамны мэдээллээр 2025-2026 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад 56.8 мянган үндсэн багш ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид дунджаар 25.1 хүүхэд ногдож байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байна.


ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа болон үе, үеийн ахмад багш нартаа баярын мэнд хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.