Бизнесийн байгууллагуудын хамгийн их дарамт нь татвар болон гадаад нөхцөл байдал гэжээ
Бизнесийн нөхцөл байдал сар бүр хэрхэн өөрчлөгдөж байгааг бизнес эрхлэгчдийн бодит туршлага, хүлээлтэд тулгуурлан хэмждэг “Бизнес Пульс” судалгааны 9-р сарын үр дүн гарчээ.
9-р сард бизнесийн нөхцөл байдал өмнөх сараас суларч, сул эрэлт, өсөж буй зардал, санхүүжилтийн дарамт бизнесүүдийн гол сорилт хэвээр байна. Үүний зэрэгцээ ирэх 3–6 сарын хүлээлт ч буурсан байна.



Бизнесийн байгууллагуудда захиргааны дарамт буюу хяналт шалгалт, тайлан, зөвшөөрөл зэрэг нь ихээхэн дарамт болж байна. Мөн төрийн байгууллагуудтай холбоотой дарамт 41,1 хувь байна.

Бизнесийн байгууллагуудын хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйл нь татварын дарамт бөгөөд үүн дээр нэмэгдээд гадаад нөхцөл байдал гэжээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.