ГССҮТ: Баавгайд бариулсан иргэн толгойдоо том хэмжээний хуулуулсан, цөмрөлт, цууралттай, хэвлийн хэсэгт дарагдаж, шахагдсан зовирутай ирсэн
Баавгайд бариулсан иргэн ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед ирсэн байна.
Өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байгаа бөгөөд толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай иржээ.
Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан. Өнөөдрийн байдлаар, тухайн өвчтөнийг Салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгаас төв эмнэлгийн Толгойн мэс заслын тасаг руу шилжүүлэн, дараагийн шатны тусламж үйлчилгээ буюу мэс засал эмчилгээг хийхээр төлөвлөсөн байна.
Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.