Иргэд өртөг зардал багатай, хашаандаа ипотекийн зээлд хамрагдах боломж тус ажлын хэсэг бүрдүүлнэ
Иргэд өөрсдөө өртөг зардал багатай, хашаандаа ипотекийн зээлд хамрагдах боломж тус ажлын хэсэг бүрдүүлнэ
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын захирамжаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эко өрх” болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалтын болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих чиглэлд ажиллах юм. Мөн “Эко өрх”-ийн шалгуур, дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг тодорхойлно. Нарны эх үүсвэрээр бүхий зориулалтын ариун цэврийн байгууламж, дулаалгатай стандартад нийцсэн байшин барьж байгаа иргэдийг ипотекийн зээлд хамрагдах боломж тус ажлын хэсэг бүрдүүлнэ. Иргэд өөрсдөө өртөг зардал багатай хашаандаа тухтай амьдрах боломжийг бий болгоно. Үүнд шаардагдах төсөвт тусгуулах санал, судалгааг боловсруулахыг ажлын хэсэгт даалгажээ. Ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтийг УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.