Т.Шинэбаярыг цагдан хорьсон нь үндэслэлтэй гэж шүүх үзжээ

Т.Шинэбаярыг цагдан хорьсон нь үндэслэлтэй гэж шүүх үзжээ
Сэтгүүлч Т.Шинэбаярыг өчигдөр/2026.10.09/ хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон байдаг. Харин шүүхээс мэдээлэл гаргажээ. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос гаргасан “... Нэр бүхий фэйсбүүкийн хуудаснаас нийтийн албан тушаалтнуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрхэлж буй ажил, албан тушаал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээ тараасан...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр Т.Шинэбаярыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын саналыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хэрэг бүртгэлтийн явцад хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон, сэжигтэн Т.Шинэбаярын хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож шийдвэрлэв, гэжээ. 
 
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.