АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж, 3040 төгрөг байсан шатахуун 3600 төгрөг болсон
АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж, 3040 төгрөг байсан шатахуун 3600 төгрөг болсон
Өнөөдөр АҮЭБЯ-ны ээлжит шуурхай хуралдаанаар шатахууны үнийн өсөлттэй холбоотой хэлэлцэн үндэслэлгүй хөөрөгдлөөс сэргийлэн хяналт тавьж ажиллахаар болсон гэдгээ танилцууллаа. Шатахууны хомсдол дэлхий нийтээд үүсч, дайн мөргөлдөөн зэрэг тогтворгүй нөхцөл байдлаас үүдэлтэйгээр шатанууы нөөцийн хомсдол манай улсад ч мөн нөлөөлсөн. 2026 оны 10 дугаар сарын байдлаар манай аж ахуйн нэгжүүд нийт 78 мянган тонн А-92 болон А-95 авто бензин авахаар гэрээлсэн боловч нийлүүлэлтийн талд хүндрэлүүд гарсаар байна. Монгол Улс ОХУ-аас гурван жилийн хугацаатай тогтвортой нийлүүлэлтийн гэрээгээр шатахуун авдаг ч Орос-Украины дайны улмаас тус улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртөж, үйл ажиллагаа нь зогссоноор дотооддоо хомсдолд орсон. Улмаар шатахууны үнэ өсөж, нийлүүлэлт багассан нөхцөл байдал олон сарын хугацаанд үүссэн.
Энэ сарын нийлүүлэлтийн үнэ өмнөх сараас тонн тутамдаа 190 доллароор өссөнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд өнөөдрөөс үнээ нэмээд байна. Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж, 3040 төгрөг байсан шатахуун 3600 төгрөг болсон.

Энэ талаар АҮЭБ-ын дэд сайд Б.Мөнхтамир:
АҮЭБЯ-ны өнөөдрийн шуурхай хуралдаанаар шатахууны үнэ, нийлүүлэлтийг хэвийн болгох зэрэгт зохицуулалтууд хийхээр холбогдох газруудад үүрэг өгсөн. Одоогийн байдлаар тус яамнаас гуравдагч хөрш орнууд болох БНХАУ, Сингапур, Малайз, БНСУ-тай шатахуун нийлүүлэх хэлцлүүдийг идэвхтэй хийж байна. Ирэх 11, 12 дугаар сард нийлүүлэлт багасах төлөвтэй байгаа тул эдгээр улсуудаас нэмэлт эх үүсвэр татахаар төлөвлөсөн байна.
Манай улсын гол нийлүүлэгч болох ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ Санкт-Петербургийн "Спемекс" биржийн үнэ дээр үндэслэдэг. Тус биржийн үнэ эрэлт, нийлүүлэлтээс хамаарч өдөр бүр өөрчлөгддөг тул манай компаниуд тухайн сарын дундаж үнээр бүтээгдэхүүнээ авдаг. Өнгөрсөн есдүгээр сард авч байсан бүтээгдэхүүнээс энэ сарынх 190 доллароор өсөж, нэг тонн шатахууныг 1063 доллароор авч байна.
Нэг тонн шатахуун ойролцоогоор 1250 литр болдог бөгөөд үүн дээр үйл ажиллагааны зардал, НӨАТ болон бусад зардлууд нэмэгдсэнээр жижиглэнгийн үнэ литр тутамдаа 500-550 орчим төгрөгөөр нэмэгдэж байна.
ОХУ дотооддоо шатахууны хомсдолд орсон. Гэсэн хэдий ч тодорхой хэмжээнд нийлүүлж манай улс руу шатахуун нийлүүлж байгаа.
АҮЭБЯ-ны шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар ШӨХТГ-т тодорхой үүрэг даалгавар өгсөн.
Тодруулбал найм болон есдүгээр сард хямд үнээр орж ирсэн шатахууны үлдэгдлийг аравдугаар сарын нэмэгдсэн үнээр зарж байгаа эсэхэд хяналт тавих, мөн ААН-үүд давуу байдлаа ашиглан үнийг үндэслэлгүйгээр хөөрөгдөж байгаа эсэхийг шалгаж, ойрын хугацаанд тайлан танилцуулахыг өнөөдрийн шуурхай хуралдаанаар үүрэг болголоо.
Мөн ШТС-ууд дээр үүсэж буй очер дарааллыг зохицуулах зорилгоор АМГТГ-аас "benzin.mn" аппликэйшнтэй хамтран ажиллаж байна. Энэ долоо хоногийн сүүл гэхэд Улаанбаатар хотын 264 ШТС-ын шатахууны үлдэгдлийн мэдээллийг бодит хугацаанд харах боломжтой болно. Тус сайтаар камераар хаана ямар шатахуун түгээх станц үлдэгдэлтэй байна гэдгийг харуулна. Өнөөдрийн байдлаар АИ-92 14 хоног, дизель түлш 30 хоногийн нөөцтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.