Мобикомын захирлууд зугаацаж байгаад НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ газрыг тэр чигээр нь шатаасан уу?
Яг одоо Дорнод аймгийн нутаг, Нөмрөгийн дархан цаазат газар шатаж байна. Түймрийг бүрэн унтраагаагүй байна. Уг асуудлаар Шинэ суваг ТВ-ийн үүсгэн байгуулагч Дэлгэр өөрийн цахим хаягтаа ийн бичжээ.
Тэрээр,
-МОБИКОМЫН Япон, Монгол нийлсэн эрхэм захирлуудын ГУРВАН ГОЛЫН зугаацал НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ газрыг тэр чигээр нь шатаасныг өнөөдөр хэн ч мэдэхгүй байна!
Таван машинтай ан агнуур хийж явахад нь нэг машин нь шатсанаас үүдсэн түймэр ГУРВАН ГОЛ түүний ойр орчмыг үнсэн товрог, сөнөсөн ертөнц болгож, бүр цаашаа хамгийн урт үргэлжлэх хайрхан БАЯН ХЭЭР лүүгээ түймэр орсон гэдэг чинь СОЁЛЗ уулын чигт яг ингээд асаж байлаа.



Наад талаас машин, хүн очих боломжтой хэсгүүдэд маш их хүн хүч ажиллаж байгаа ч цаашаа үнэндээ орж унтраах ямар ч боломж байхгүй. Тэнгэр хангай хураа хайрлах эсвэл Хятадын хил рүү тулах...
Өөдөөс нь цурам тавина. Хил дагуу битүү Хятадын гал сөнөөгчид машин техникүүдтэйгээ өчигдрөөс хойш бэлэн байдалд зогсож байсан.
Бид нэвтрүүлгийн зураг авалтаар СОЁЛЗ ууланд хүрч, МОДТОЙ хамраар өртөөлж яваад НӨМРӨГИЙН ТҮЙМЭРээс айн зохион байгуулалттай зогсолтгүй цогих морины хүчээр ГУРВАН ГОЛЫН шатсан цурам дээр гарсан тулдаа аврагдлаа.
Хамгийн хайран нь онгон бүс гэгддэг НӨМРӨГИЙН дархан цаазат газар ан амьтадтайгаа, ургамал модтойгоо хуйхлагдлаа. Наашаа ч маш өргөн тархжээ.
Хэний зөвшөөрлөөр хэнүүс яасан гэдгийг түймэр унтарсны дараа харсан үзсэн хүний хувьд ярих болно. Тусгай хамгаалалттай энэ газар луу жирийн иргэд орж чадахгүй. Түймэр хурдан унтраг. Маш харамсалтай байна, гэжээ.





Эх сурвалж: Delger new channel suren
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.