Э.Батшугар: ОХУ-аас манай улсад өчигдөр ирүүлсэн захидалд тус өвчин нь тахал гэж тогтоогдоогүй гэж мэдэгдсэн

Э.Батшугар: ОХУ-аас манай улсад өчигдөр ирүүлсэн захидалд тус өвчин нь тахал гэж тогтоогдоогүй гэж мэдэгдсэн

ОХУ-ын Эрхүү хотын Шелехов хотод гарсан уушгины халдвар, өвчлөлийн талаарх сүүлийн баримтууд:

d19926be2b2649fca24fcf0a47a1f8f4

  • 2026 оны 9 дүгээр сарын 29: Тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн лабораторийн ажилтан Д.Шипилова уушгины цочмог өвчлөлийн улмаас Шелехов хотын эмнэлэгт хүргэгдэн хэвтсэн.

  • 2026 оны 10 дугаар сарын 2: Өвчтөн эмнэлэгт нас барж, түүнтэй ойрын хавьталд орсон болон Шелехов хотын эмнэлэгт байсан 190 гаруй  хүнийг эмнэлгийн ажиглалт, тусгаарлалтад авсан.

  • 2026 оны 10 дугаар сарын 3–4: АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв (CDC) ОХУ-ын Эрхүү мужид гарсан тохиолдлыг албан ёсоор хянаж, ажиглалтад авснаа мэдээлсэн.
  • 2026 оны 10 дугаар сарын 4–5: ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах алба (Роспотребнадзор) болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас тусгаарлагдсан хүмүүсээс авсан шинжилгээний хариунууд сөрөг буюу уушгины тахал эсвэл нэн аюултай халдварт өвчний үсгүүр илрээгүй гэж зарласан.Харин Эрүүл мэндийн сайдын зүгээс дараах байр суурийг илэрхийлсэн байна. 


 Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:

6d69fa437358431d9e9640d7aebab715

Монгол, ОХУ, БНХАУ-ын гурвалсан гэрээний дагуу ямар нэг халдварт өвчний дэгдэлт гарвал бие биедээ шууд мэдээлэх үүрэг хүлээсэн байдаг. ОХУ-аас манай улсад өчигдөр захидал ирсэн. Захидалд тус өвчин нь тахал гэж тогтоогдоогүй гэж  мэдэгдсэн.
 Мөн ЭМЯ болон мэргэжлийн холбогдох байгууллагууд өчигдөр хуралдаад, эрсдэлийн үнэлгээ хийсэн. ХӨСҮТ, НЭМҮТ гэх мэт байгууллагаас оролцсон эрсдэлийн үнэлгээгээр “Эрсдэлийн түвшин бага” гэсэн дүгнэсэн. Гэхдээ Монгол Улс хилээр нэвтэрч буй иргэдийн эрүүл мэндэд тавих хяналтыг чангаруулж, ОХУ-аас ирж буй иргэдээр эрүүл мэндийн декларац бөглүүлэн, заавал термокамераар халууныг нь хэмжиж байна. Мөн сэжигтэй болон халуунтай иргэдийг тусгаарлан хүлээн авах тусгай байруудыг бэлдэж эхэлсэн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.