Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

"Рио Тинто Монгол” ХХК Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрт 10.2 га талбайд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, 2024 онд үүд хаалгаа нээсэн. Тус компани цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг хоёр жилийн хугацаанд хариуцан ажиллаад өнөөдөр нийслэлд албан ёсоор хүлээлгэн өглөө. 
“Рио Тинто Монгол” ХХК энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилтыг хийж, 40 мянга гаруй мод бутыг тарьж ургуулан, талбайг зүлэгжүүлжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн оршин суугчдаас санал авч тусгаснаараа онцлогтой. Түүнчлэн олон улсын ногоон паркийн стандарт шаардлагуудыг хангаж, энэ салбарт хамгийн нэр хүндтэй "Green Flag Award"-ийг хүртсэн билээ. 

6ac4fba822dfb32b15f757ba

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлчүүдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх нэгэн сайхан ногоон орчин бол "Рио Тинто Монгол" ХХК-ийн байгуулсан Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн юм. 2024 онд тус цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноос хойш “Рио Тинто Монгол” ХХК арчилгаа, хамгаалалт, үйлчилгээ, цэвэрлэгээг нь хариуцаж ирсэн. Ингээд гэрээний дагуу 11 дүгээр сарын 1-ээс эхлэн Улаанбаатар хотын захиргаа паркийг хариуцан ажиллахаар боллоо. Бид цаашид энэ паркийн одоогийн өнгө төрхийг алдагдуулалгүйгээр, үнэ цэнийг хадгалан арчилж, тордон хөгжүүлнэ. Энэ ногоон орон зайг бүтээн байгуулж, өнгөрсөн хугацаанд хариуцаж ирсэн “Рио Тинто Монгол” компанийн хамт олонд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Бид хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд хүртээмжтэй орон зайг олноор бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, 42 байршилд ногоон байгууламж байгуулна. Түүнчлэн 2027 онд “Рио Тинто Монгол” компанитай хамтран дунд хэмжээний цэцэрлэгт хүрээлэнг гэр хорооллын бүсэд хоёр байршилд байгуулна” гэлээ.

6ac4fd1b22dfb32b15f757bc

6ac4fd1f22dfb32b15f757bd

6ac4fd4f22dfb32b15f757bf

6ac4fd5522dfb32b15f757c0

6ac4fd5b22dfb32b15f757c1

6ac4fd6022dfb32b15f757c2

6ac4fd6522dfb32b15f757c3

6ac4fd9022dfb32b15f757c4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.